Сүүлийн үед Хятадын томоохон худалдааны төвүүдэд урсдаг шатны төмөр хавтан цөмөрч, хүний амь эрсэдсэн хэрэг удаа дараа гарч байна.
Өнгөрсөн долоо хоногт /07.26/ Хятадын Хубэй мужийн Жинзоу хотын “AZG” худалдааны төвийн урсдаг шат цөмөрч, хүүгээ дагуулан явсан залуу ээж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг гараад удаагүй байтал буюу энэ сарын 1-нд Шанхай хотын нэгэн худалдааны төвийн үйлчлэгч залуу урсдаг шатанд хөлөө гэмтээн, тайруулахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Тэгвэл хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийг мөрдөн шалгаж дуустал Хятадын Suzhou Shenlong Elevator Company-д үйлдвэрлэсэн бүх урсдаг шатыг ашиглахыг хоригложээ.
БНХАУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар хагас жилийн хугацаанд тус улсад урсдаг шаттай холбоотой ослын улмаас 73 хүн амиа алдаж, 82 хүн гэмтсэн байна.
Тус компанийн урсдаг шатыг Хятадын ихэнх мужаас гадна Болгар, Колумб, Мексик, Тайланд, Иордани, ОХУ, Парагвай болон Малайз улсуудад ашигладаг байна.
Эх сурвалж: Sinhya