“ГЗ-ийн шийдвэр хүчинтэй байгаа учир ҮЗХ хуралдах шаардлагагүй”
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг яаралтай хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн. Тэрбээр шаардлагадаа УИХ-д хамгийн олон суудалтай АН-ын хувьд Засгийн газрын тэргүүн нь намын даргын албыг хамт хаших ёстой талаар тусгасан юм.
Харин энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Өнгөрсөн зургадугаар сард Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас хөөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хүчинтэй байгаа учир ҮЗХ хуралдах шаардлагагүй” хэмээн тайлбар өгчээ.
Тус намын дүрмэнд УИХ-ын сонгуулиар нам олонхи болсон бол намын дарга Ерөнхий сайд болно гэж заасан байдаг. Гэхдээ намын дарга өөрөө Ерөнхий сайд болохгүй гэж үзвэл намын даргын санал болгосон хүнийг ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд, Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг билээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүний байр суурь ямар байгааг хүргэе.
Р.Амаржаргал: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын даргад ҮЗХ-г яаралтай хуралдуулах ёстой хэмээн шаардах бичиг хүргүүллээ. Ерөнхий сайдын албыг хашиж байгаа учраас эрх биш кабинетын зургаан сайдаа зүгээр явуулж чадахгүй байх. Тийм учраас “нэлээд эсэргүүцэж байгаад явуулсан шүү” гэх нэр зүүх хэрэгтэй гэж бодсон учраас ийм алхам хийсэн гэж миний хувьд бодож байна.
М.Зоригт: Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, намын даргаар УИХ-ын дарга З.Энхболдыг томилсон. Харин Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилуулах саналыг дэмжсэн. Тиймээс ҮЗХ-ны шийдвэр одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учир ҮЗХ хуралдах шаардлага байхгүй. Хэрвээ ҮЗХ хуралдахад хүрвэл намын дүрмийг баримтлах ёстой.
Д.Батцогт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан шаардлагыг эсэргүүцэж байгаа. Учир нь манай намын ҮЗХ хуралдах шаардлагагүй. Ерөнхий сайдын шаардлагын дагуу бус намын дүрмийн дагуу ҮЗХ хуралддаг ёстой юм. Манай намын дүрэмд Ардчилсан намын дарга ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулна гэж заасан байгаа.
Д.Арвин: Ардчилсан намын дүрмэнд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан буюу 39-өөс дээш суудал авсан тохиолдолд намын дарга гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ хэмээн заасан байдаг. Энэ удаагийн парламентад АН ялалт байгуулаагүй бөгөөд олонхийг бүрдүүлж байгаа. Тиймээс намын дарга нь Ерөнхий сайдын албыг хашихгүй байгаа нь намын дүрэм зөрчсөн хэрэг биш.
Б.Даваатогтох