Таны хүүхэд ЕБС-ийн сурагч уу? Тэгвэл суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын нийт сургуульд хэрэгжүүлнэ. Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт энэ сарын 3-нд эхэлжээ.
“Сургуулийн өмнөх болон суурь боловсролын цөм хөтөлбөр” сэдэвт дөрөв хоногийн сургалтад 21 аймаг болон нийслэлээс багш нар оролцож байна.
Өнгөрсөн жил 40 лаборатори сургуульд хэрэгжсэн уг хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний 760 гаруй сургуулийн суурь боловсролын түвшинд хичээл заадаг 19 800 гаруй багшид зориулсан сургалт хоёр үе шаттайг эхэлж байгаа юм.
Суурь боловсролын цөм хөтөлбөр болон эхний ээлжийн сургалтын талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О.Оюунтунгалагтай ярилцлаа.
-Энэ хичээлийн жилээс бүх сургуульд хэрэгжүүлж эхлэх суурь боловсролын цөм хөтөлбөр сурагчдад, багш нарт ямар давуу талтай байх юм бол?
-Цөм хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд зорилготой болж, ахиц амжилтаа тодорхойлж, алдаа оноогоо дэнсэлдэг, асуудлыг олон талаас нь хардаг болно. Нэг арга барилыг олон хичээлээр заагаад байхаар зөвхөн математик, нийгмийн ухааны хичээлийг биш амьдрал дээр тохиолдсон зүйлийг эрдэг, сурвалжилдаг, задалдаг, дүгнэн шинжилдэг чадварт суралцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид хүүхдийг амьдралд бэлтгэж байгаа юм. Зөв шийдвэр гаргадаг, амьдралаа аваад явах чадвартай иргэнийг бэлтгэх гээд байгаа юм. Ингэснээр амьдрах чадвартай иргэн маань гэр бүлээ зөв төлөвлөдөг болно. Үүнийгээ дагаад нийгмийн сайн сайхан бүрэлдэнэ. Ингээд харахаар жижиг хичээлийн асуудал ярьж буй мэт боловч цаанаа нийгмийн сайн сайхантай холбоотой асуудал болчихож байгаа юм.
Харин багш нар хүүхдээ дагаж хөгжих боломжтой. Өмнө нь багш зөвхөн хичээлийг заадаг байсан бол одоо хүүхэд ямар сурах арга барил эзэмшиж байна, ямар хичээл дээр хоцорч байна, хүүхэдтэй яаж харилцах уу гээд олон талт мэдлэгийг олгох болно. Үүнийг дагаад багшийн ажлын ачаалал өснө. Багш судлах, унших, хүүхдээсээ илүү хөгжих шаардлага гарна. Багшаас бэлтгэл, олон чадвар шаардах учраас эхний хоёр жил ачаалал ихтэй байх болов уу. Гэхдээ хүүхэд сурах арга барилдаа дадаад ирэхээр ерөнхийдөө зөвлөх маягаар ажиллах юм.
Нийгмийн тавьж буй шаардлага, олон улсын чиг хандлагаар цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
-Дөрөв хоног үргэлжлэх сургалтын гол зорилго, агуулгын талаар ярихгүй юу?
-Цөм хөтөлбөрийн ерөнхий зорилго бол хүүхдэд суралцах чадвар, арга барил эзэмшүүлэх юм. Сургалтын цөм хөтөлбөр ерөнхий боловсролын анги танхимд 40-80 минутын хичээл дээр хэрэгждэг. Тэгэхээр энэ удаагийн сургалтаар энэ хичээлийг бид яаж төлөвлөх үү, яаж зохион байгуулах уу, хэрэглэгдэхүүнээр хэрхэн хангах, үнэлгээг яаж боловсруулах зэрэг төлөвлөгөөг босгож, ойлгож авах дадлага хийж байна.
Мөн сургалтыг дэмжих үйл ажиллагаа буюу ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө өөрчлөгдөөд хичээлээс гадна сургалтыг дэмжих үйл ажиллагаа буюу сургалт, хичээлийн бус үйл ажиллагаа, иргэний боловсрол, амьдрах ухаан, үүнийг дагасан сургуулийн шинэ менежментийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг дадлага, мэдээлэл голчилсон сургалт байх болно.
Улсын хэмжээнд 27400 багш байдгаас 19800 багш нь 6-9 анги буюу суурь боловсролын багш нар. Тэгэхээр энэ хүмүүст аргазүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөх мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж байна.
-Энэ удаагийн сургалтад хичнээн хүн оролцож байна вэ?
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Хэрэгжилтийн баг, Үнэлгээний төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нэгдүгээр үе шат амжилттай үргэлжилж байна. 21 аймгийн судлагдахуун хариуцсан 210 гаруй мэргэжилтнүүд, сурах бичиг дээр ажиллаж байгаа болон багийн ахлагч нар зэрэг 433 хүний бүрэлдэхүүнтэй сургалт болж байна.
-Цөм хөтөлбөрийг дагаад сурах бичиг шинэчлэгдэх үү?
-2015 оны нэгдүгээр сараас зургаан сар хүртэл хагас жилийн хугацаанд эрдэмтэн судлаачдын гаргасан сурах бичиг, сургалтын төлөвлөгөөг лаборатори сургуулиудад туршсан. 17 судлагдахууны сурах бичиг шинэчлэгдэж байгаа. Энэ ажилд 300 орчим эрдэмтэд ажилласан.
Өөрсдөө сурах бичгээ боловсруулж, сургалт зааварчилгааг өгч байна гээд бүх түвшинд ажиллаж байгаагаараа энэ хөтөлбөрийн онцлог оршиж байна. Сургалтын цөм хөтөлбөрийг дагаад сурах бичиг шинэчлэгдэж, багшийн ном дагалдан гарч байна.
-Энэ удаад үндэсний зөвлөх багш нарыг бэлтгэж байна. Гэтэл шинээр багшаар бэлтгэгдэж байгаа оюутнуудын сургалтад цөм хөтөлбөрийн талаар багтаах ёстой санагдаж байна.
-Яг зөв. Багш бэлтгэдэг их, дээд сургууль багшийг давтан бэлтгэж байна шүү дээ. Энэ хоёр байгууллагын уялдаа холбоо нэг байх ёстой. Цөм хөтөлбөр шинэчлэгдэж байгаа учраас багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа. Сурах арга барилыг хүүхдэд эзэмшүүлэхийн тулд Монгол Улсын багшийн их сургууль болон багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын хөтөлбөр дагаад шинэчлэгдэж байгаа юм. Цогцоороо бүх системээрээ өөрчлөгдөж байна.
-Хүүхэд цээжлэх арга барилаас ер нь татгалзах юм байна гэж ойлголоо. Үүнийг дагалдсан үнэлгээний системтэй болох зайлшгүй шаардлагатай юм шиг?
-Багш нар бас тэгж асуудаг юм. Бид сурах арга барилыг эзэмшүүлдэг гэтэл үнэлгээний төв өнөөх л цээжилсэн мэдлэг шалгадаг арга барилаараа хүүхдүүдийг маань үнэлчихвэл яах юм бэ гэдэг. Тэгэхээр энэ удаад үнэлгээний төвийнхөн бидэнтэй бүх явцын турш хамтарч ажиллаж байгаа учраас үнэлэх системийг мөн шинээр боловсруулах юм. Аливаа зүйл зуун хувь дардан замаар явахгүй шүү дээ. Бүгд нэгдмэл нэг ойлголттой байвал аяндаа өөрчлөлт, шинэчлэлт үр дүнгээ өгнө.
Сургалтад 21 аймгаас ирсэн мэргэжилтнүүд хамрагдаж буй бөгөөд тэд аймагтаа очоод хөтөлбөрийн зорилго хийгээд заах арга барилын талаар заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй юм. Хөвсгөл аймгийн Боловсролын газраас сургалтанд хамрагдаж буй мэргэжилтэн Н.Бат-Өлзий сургалтын талаар хэлэхдээ,
-Багш бүр өөрийн арга барилаар хичээлээ заадаг. Харин энэ хөтөлбөрийн хүрээнд нэг зүйл дээр төвлөрөөд хүүхдийг шинжлэн судлах аргад сургана гэдэг бол цаашдаа амьдрах ухааны аргад суралцуулж буй маш том давуу талтай .
Энэ удаагийн цөм хөтөлбөрийг үнэхээр сайн боловсруулсан гэж үзэж байна. Бид орон нутагтаа очоод цөм хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээг багш нартаа түгээн дэлгэрүүлэх маш том үүрэг хариуцлагыг хүлээж байна.
Бид багш нараа хэрхэн чадавхжуулах, сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар маш их зүйл бодох хэрэгтэй болж байна. Энэ удаагийн сургалтаар тодорхой арга зүй, үр дүнтэй шийдлүүдийг олж харлаа. Аймагтаа очоод хэрэгжүүлнэ гэлээ.