29 настай довтлогч Манчестер Ситиг орхин Италийн Рома клубын эгнээнд нэгдэхээр болжээ.
Манчестер Ситигийн зүгээс Босни довтлогчийн төлөө 28 сая евро нэхэж байсан боловч талууд 20 сая еврогоор тохиролцсон бөгөөд хэд хоногоос Эдин Жеко Ромагийн эмчийн үзлэгээр орох гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Эдин Жеко Италийн багтай жилийн 4.5 сая еврогийн цалин авах 5 жилийн хувийн гэрээ байгуулахад бэлэн болоод байсан юм байна. Тиймээс Ситигийн зүгээс тоглогчоо үнэгүй алдахгүйн тулд нэхэж байсан үнээ бууруулсан гэнэ.
Эдин Жекогийн хувьд 2011 оны өвөл Манчестерт ирж байсан бөгөөд улмаар Англид 5 улирлыг өнгөрүүлэхдээ 185 тоглолтонд оролцон 71 гоол оруулсан юм.
Эх сурвалж: EuroSport