Монгол Улсын их хурлын ээлжит бус чуулганы өнөө өглөөний хуралдаанаар Галт зэвсгийнтухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Үүний дараагаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал асуулга боллоо.
Энэ хуулийн талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Татварын буцаан олголтын тухай чухал хууль саяхан батлагдсан. Үүний гол санаа нь далд эдийн засгийг ил болгох, иргэд татвар төлдөг соёл, боловсролд сургахад чухал хууль болно гэж үзээд баталсан.
Ер нь бид татвар төлдөг компаниудыг гурав ангилж байгаа юм. Үүнд:
- Татварын орлогоо нуудаг, мэдүүлдэггүй, хэзээ нэгэн цагт Өршөөлийн хуульд хамрагдчих болов уу гэж найдсан,
- Татвар, орлого, тайлангаа ил тод мэдээлдэг хэрнээ татвараа төлж чадахгүй, өрөнд орчихсон нэг хэсэг байна,
- Бүх зүйлээ ил тод мэдээлж, татвараа шударгаар төлдөг гэсэн хэсэг байна.
Энэ хууль бол эхний хэсэгт хамаатай хууль юм шиг байна. Аж ахуйн нэгжүүд ямар шалтгаанаар татварын өр овоорсон, ямар салбарынхан татвараа төлж чадахгүй байна вэ гэдэг судалгаа, материал хэрэгтэй байна.
Татвар төлдөг соёлд сургах гэж байсан энэ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна, татвараа шударгаар төлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид ямар нэгэн урамшуулал байдаг уу, татвараа нуусан албан байгууллагуудыг бүгдийг нь энэ хуулиар өршөөх юм уу гэсэн асуултууд Өргөдлийн байнгын хороогоор ирж байна. Тэгэхээр энэ мэт асуудалд хариулт өгөх хэрэгтэй байна. Өршөөлийн тухай хууль нийгэмд ямар эерэг үр дүн авчрах, жирийн иргэдэд нөлөөлөх үү гэдэг асуултад хариулт авмаар байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг харахаар Эрүүгийн өршөөлийн хуулиас ялгарах юм алга. Эрүүгийн хуулийн заалтууд ч энд байна. Заавал яагаад тусгай хууль гаргах гээд байгааг би сайн ойлгохгүй байна. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43-р зүйлийг оруулчихсан байна. Энэ заалтын хамгийн дээд талын шийтгэлийн хэмжээ нь 80-250 мянган төгрөг л байгаа шүү дээ. Энийг оруулж байгаа нь ямар учиртай юм.
Өршөөнө уучилна гэдэг бол муу зүйл биш. Ялангуяа жирийн иргэдийг бизнес эрхлэгчдийн өршөөж, уучилна гэдэг муу зүйл биш. Эрх мэдэлтэй, дарга хүмүүсийг уучилна гэдэг бол хамгийн муу зүйл. Тэгэхээр энэ хуулин дотроо эрх мэдэл бүхий хүмүүс, төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн хүмүүст энэ өршөөлийн хууль хамаарахгүй гэдэг заалт оруулж болохгүй юу?
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:
Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа хоёр шалтгаан байна. Өнөөдөр бид бизнесийн орчинг эрүүлжүүлэх тухай ярьж байна. Хэрэв би бизнес эрхэлдэг бол эрүүл бизнесийн орчинд ажиллах нь миний амжилтын гол зүйл нь тэр. Гэтэл нэг жаахан юм нууж, хаачихсан тиймээс шударга бизнесийн орчинд ил болж гарч чаддаггүй, тэр нь өөр янз бүрийн арга хэрэглэлээр бусад бизнес эрхлэгчиддээ хар орчинг бий болгож байдаг.
Далд эдийн засаг гэдэг чинь шударга эдийн засгийн хамгийн хар тал, шударга, чөлөөт эдийн засаг хөгжихгүй байгаагийн нэг том чаргуулга нь болж байдаг. Тийм учраас энэ агуулгаараа шударгаар бизнес эрхэлж байгаа хүнд бусад нь тэр орчинд ороод ирэх шиг сайхан юм байхгүй гэж би боддог. Тэгвэл тэр амжилтаа гаргаж чадна, тэр бол түүний шагнал урамшуулал гэж ойлгож байна. Ингэх цаг нь болсон.
Ийм байдал руу ороход ч төрийн үйл ажиллагааны буруу бий. Тухайн үед зохиогүй татварын бодлого, бусад хууль тогтоомжийн ээдрээтэй талууд гээд олон юм байна. Тиймээс одоо бизнес, эдийн засгийн орчноо цэвэр болгох асуудал бүхэлдээ хамгийн чухал гэсэн үүднээс дэмжиж байна.