"Даншиг наадам-Хүрээ цам-2015" наадмын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тэдний нэг нь балин болон тосон урлалын тэмцээн юм.
Лам хуврагууд болон сүсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин хэмээдэг.
Энэ хүндэтгэлтэй идээг бүтэн жил бурханд өргөсөн ч огт мууддаггvй аж. Учир нь үүнийг усаар бус шар тосоор зуурч бэлэн болсон балингаа адисладаг. Адисласан балингаа бурхандаа тавих нь өдөр бүр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг хэмээн мэргэд тэм дэглэсэн байдаг.
Бурхандаа өргөж байгаа балингаа чамин болгож чимэглэдэг нь сайхан идээ өргөж байна гэсэн утгатай. Чимэглэлийг тосоор хийдэг бөгөөд тун нарийн ур дүй шаарддаг аж. Маш удаан буцалгасан тосоо янз бүрийн өнгөнд оруулдаг. Бүтэн жил бурхан шүтээнээ тахисан балингаа нунтаглаад арцтай хольж, хүмүүст тараадаг юм байна.
Энэ нь өвчин зовлонд маш тус дэмтэй байдаг. Тосоор хийсэн чимэглэлийг нь аваад хайлуулаад хүмүүст өгдөг. Энэ нь хүний биеэн дээр гарсан элдэв яр шархийг анагаадгаараа онцлогтой гэнэ.
Гэрэл зургийг О.Сүхбат