"Ур чадварынхаа хүчээр эх дэлхийгээ хөгжүүлэх" гэсэн уриатай Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн Бразилийн Сан Паулу хотноо үргэлжилж байна.
Ердөө гуравхан жилийн өмнө хөлбөмбөгийн хорхойтнуудын хөлд дарагдаж, бүх дэлхийн анхаарлыг өөртөө татаж байсан Бразил улс энэ удаа эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөхөөр дэлхийн 59 орноос ирсэн алтан гартай ажилчин залуусын ур чадварын том тулааны гол цэг болж буй юм.
Дэлхийн ур чадварын тэмцээнийг мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэхүү олимпод эх орныхоо нэрийг гарган анх удаа тоосоо өргөхөөр Бразилийг зорьсон Монголын багийнхан тэмцээндээ амжилттай оролцож байгаа таатай мэдээ ирсээр байна.
Тэмцээнүүд Сан Пауло хотын Энхэмби цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа. Энэ удаад дэлхийн 59 орноос ирсэн 1190 залуу 50 мэргэжлийн төрлөөр эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөж байгаа юм.
Дэлхийн ур чадварын олимпод анх удаа оролцож буй Монголын баг цахилгаан, гагнуур, токарь, мужаан, хавтанцар наах, өрөг угсралт гэсэн барилгын зургаан, үсчин, гоо засал, тогооч гэсэн үйлчилгээний гурван төрлөөр ур чадвараа сорьж байгаа.
Энэ удаа бид өрөг угсралтын төрлөөр оролцож буй Жаргалсайханы Энхчимэгийн дасгалжуулагч багш, Дэлхийн ур чадварын тэмцээний эксперт, “MCS Проперти” компанийн барилгын инженер Э.Ганбаатартай холбогдож тэмцээний талаар тодрууллаа.
Биднийг холбогдох үед Монголд 18.00 цаг болж байхад Бразилд өглөөний 5:45 цаг болж байв. Тэмцээн 9:30 цагаас эхлэх ч 8:00 гэхэд тэмцээн болж буй цэнгэлдэх хүрээлэнд очсон байх ёстой учраас эрт босч бэлтгэлээ базаах хэрэгтэй болдог аж.
-Тэмцээний гараа хэр амжилттай байна вэ?
-Тэмцээний эхний өдөр дууслаа. Айхавтар сайн гэж хэлж чадахгүй ч манай Энхчимэг даалгавраа биелүүлэхийн тулд чармайж ажилласан.
-Өрөг угсралтын мэргэжлийн тэмцээн ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Тэмцээн нийт эхний гурван өдөр тус бүр зургаан цаг явагдана. Сүүлийн дөрөв дэх өдөр дөрвөн цаг үргэлжилнэ. Энэ хугацаанд өгөгдсөн даалгавруудаа хийж дуусгах ёстой.
-Даалгавар та нарын бэлтгэж байснаас их өөрчлөгдсөн байна уу?
-Бидний хувьд өмнө өгөгдсөн хувилбараар нь бэлтгэлээ хийсэн. Тэмцээний дүрмээр урьдчилж өгсөн даалгаврын тодорхой хувьд өөрчлөлт ордог. Тэр дагуу манай мэргэжлийн даалгаврын 30 хувь нь өөрчлөгдсөн байна. Өмнөх даалгаварт өрлөгийн зурагт хөлбөмбөгийн бөмбөг байгаагүй, зүгээр л тойрог байсан. Гэтэл өөрчлөлтөөр хөлбөмбөгийн зураг оруулсан байна. Ер нь, бол биелүүлэх ёстой гурван даалгаврын эхний хоёр нь төвөгтэй болж, харин гурав дахь даалгавар хялбар болсон.
-Энхчимэгийн хувьд сэтгэл санаа ямар байна?
-Манай Энхчимэг өчигдөр тэмцээн эхэлснээс хойш эхний хоёр цаг үл ялиг сандарч байсан. Одоо тайвширч санаа зоволтгүй болсон.
-Дасгалжуулагч багш нар хүүхдүүдтэйгээ уулзаж зөвлөгөө өгөх боломж байгаа юу?
-Экспертүүд тэмцээний өмнө 30 минут, хоолны үеэр мөн үдээс хойш 30 минут уулзах зөвлөх боломжтой. Түүнээс тэмцээний үеэр бол зөвлөж ярих байтугай ажлын талбар руу ойртох ч боломжгүй.
-Анхны өдрийн тэмцээний дараа та шавьдаа ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Ажлын зургийн зөвлөгөө өгсөн, цагаа зөв хуваарилах тухай хэлсэн. Хурдтай байхыг захисан.
-Бусад орны өрсөлдөгч нар хэр байна вэ?
-Өрсөлдөгч орнуудаас одоогоор хамгийн ширүүн нь Австрали, Солонгос, Герман, Энэтхэгийн оролцогчид гэж харагдаж байна. Гэхдээ багш нар “Хүүхдүүдээ та нарын хамгийн гол, ялан дийлэх ёстой өрсөлдөгч бол та өөрөө. Тиймээс ямар ч хэцүү үе тохиолдсон сэтгэлийн хаттай байж өөрийгөө ялан дийлээрэй” гэж хүүхдүүдэд захиж байгаа.
-Бразилд цаг агаар ямар байна. Халуун байна уу?
-Энд өвлийн улирал нь учраас санасныг бодвол тааламжтай байна. Өдөртөө 25 орчим хэм халуун, шөнөдөө 13 градустай л байна. Үүнээс биш халууны улиралд нь ирвэл хэцүү байх. Одоо бид өглөөний цайгаа уугаад автобусандаа суух ёстой. Багш нар хүүхдүүдээсээ тусдаа буудалд байгаа юм.
-Амжилт хүсье.