“Коллежид л ормоор байна. Сургуульд сураад мэргэжилтэй болчихвол цаашдаа хүнээс тусламж гуйхгүй амьдраад байж болно” хэмээн ярих энэ охиныг Ганболдын Цэндмаа гэдэг.
Тэрээр 16 настай. Өнгөрсөн хавар Хан-Уул дүүргийн 63-р сургуулийн 9-р ангийг төгсчээ. Үргэлжлүүлэн коллежид суралцахаар бүртгүүлсэн ч хөгжлийн бэрхшээлтэй гэх “өргөмжлөл”-өөсөө болоод үргэлжлүүлэн суралцах боломж түүнд олдсонгүй.
Хан-Уул дүүргийн 1-16 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгодог 63-р сургуульд тэрээр 3-р ангиасаа хойш суралцсан байна.
Төрөхдөө эрүүл төрж 2-р анги хүртлээ энгийн сургуульд бусад хүүхэдтэй мөр зэрэгцэн эрдэмд шамдаж байсан ч тархинд нь цус харван, саажилттай болжээ.
Г.Цэндмаа ээж, эмээгийн хамт амьдардаг. Гэрийнхэн нь түүнд бие даан суралцах боломжийг хайн “Хүүхэд хөгжлийн төв”-д явуулсан байна.
Тэрээр энэ төвд явснаар хатгамал, оёдол, эсгий урлалд суралцан олон сайхан бүтээл хийж, хамгийн гол нь бусдад өөрийгөө илэрхийлэх чадвартай болжээ.
Охин сургуульдаа өөрөө ирж очно, бусдын ярьж байгааг бүрэн ойлгож, удаан ч гэсэн өөрийгөө илэрхийлэхээс гадна ухаалаг утсыг ч бүрэн ашиглаж чаддаг гээд түүнд бусдад саад учруулахгүйгээр суралцах боломж бий. Харин гар нь саажилттай учир хурдан бичиж чадахгүй, өвддөг гэнэ.
“Англи хэл, компьютерт илүү сонирхолтой. Цаашид үргэлжлүүлэн суралцъя гэж боддог. Би өмнө нь энгийн ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Зүүн гар маань муу болохоор зөндөө юм хуулж бичиж чадахгүй өвддөг байсан юм. Хичээлээ дийлэхгүй байна гээд 63-р сургуульд шилжсэн. 63-р сургуулийн технологийн багш хатгамал хийхийг зааж өгсөн. Би хатгамал, дээл, хувцас оёх гээд зөндөө юм хийж сурсан. Хэрээсэн хатгамлаар юм хийдэг. Тэрийг зараад амьдаръя гэхээр авах хүн олдох нь ховор” хэмээн Г.Цэндмаа охин ярьж байна.
Бусдын гарыг харахгүй амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн энэ охин удаан сууж хатгамал, оёдол хийхэд гар нь өвддөг ч өөрийгөө дайчлан бүтээл туурвидаг нь коллежид ороод бусадтай адилхан сурч чадахыг нь харуулж байлаа.

Түүнд гар урлалын хичээл заадаг “Хүүхэд хөгжлийн төв”-ийн багш Г.Балжинням хэлэхдээ,
Манай Г.Цэндмаа оёдол хатгамал хийнэ, зураг зурна, шүлэг уншина их идэвхтэй, мэриймтгий хүүхэд байгаа юм. Манай төвд олон жил хичээллэж байна. Үргэлж л би төгсөөд коллежид орно гэж ярьдаг байсан юм. Харин сая сургуулиа төгсөөд коллежид бүртгүүлсэн ч элсүүлэх боломжгүй гэж хэлсэн байна лээ. “Би одоо яах вэ, намайг коллежид авсангүй” гээд л наашаа гүйгээд ирсэн. Уг нь бол энгийн хүүхдүүдтэй хамт суралцах боломжтой хүүхэд байгаа юм” хэмээсэн юм.
Г.Балжинням багш арав гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл зааж байгаа аж. Хүүхэд хөгжлийн төвийн дөрвөн багш дүүргийн хэмжээнд 85 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэл яриа, гар урлалын хичээл зааж, тэднийг нийгэмшүүлэхэд тусалдаг байна.
“Хүүхэд хөгжлийн төв”-ийн багш Г.Балжинням:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эцэг эх нь их нуудаг байсан. Сүүлийн жилүүдэд нийгмийн ажилтан, багш нар очиж эцэг эхэд нь мэдээлэл өгснөөр харьцангуй гайгүй болсон. Анх хүүхдүүдэд очиж хичээл заахад хүүхэд нээлттэй биш байдаг байсан бол хичээлд хамрагдсанаар өөртөө итгэх итгэлтэй, хүмүүстэй харьцах чадвартай, өөртөө таарсан бүтээлийг хийх чадвартай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрийн амьдрал хүндхэн талдаа. Хоол ундгүй, хүүхдээ хараад ажилгүй байх нь элбэг. Тиймээс л тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэх нэрээр нийгмээс тусгаарлах биш харин ч илүү оролцуулах нь чухал.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог шинжүүдэд тохирсон нийгэмшүүлэх хөтөлбөр Монголд хэрэгтэй байна. Асран хамгаалал, сувилгаа хэрэгтэй буюу нийгмийн харилцаанд орох чадвар сул байгаа хүүхдүүдэд хүнтэй харилцах, бичиг үсэгт суралцах, тодорхой хэмжээнд амжиргааны эх үүсвэр олох боломж олгох сургалтыг зохион байгуулах шаардлага чухал байгаа юм.
Тиймээс ч “Нэг анги - нэг хүүхэд” хөтөлбөрийг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хөгжлийн төвөөс боловсруулсан ч хэрэгжих нөхцөл нь бүрдэхгүй байгаа аж. Энэ хөтөлбөрөөр оюун санааны чадамжтай байвал цэцэрлэг, сургуульд энгийн хүүхдүүдтэй хамт суралцан, нийгэмших боломж олгох юм байна.
Хүүхэд бүрийн үндсэн эрх сурч боловсрох боломжийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох нь чухал. Тэд яг л бидний үр хүүхэдтэй адилхан гэдгийг нийгэмд ч өөрсдөд нь ч ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл Г.Цэндмаа охин шиг бусадтай адилхан гэдгээ мэдэрч, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зорилготой болоход нь туслах юм.