Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хамгийн ихээр хүсдэг зүйл нь бусадтай адилхан сурч боловсрон, мэргэжилтэй болж түүнийхээ дагуу хөдөлмөр эрхлэх.
Тэд улсаас тэтгэмж аваад суухыг хүсдэггүй, энгийн хүмүүстэй адил цаг наргүй ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хамгийн ихээр хүсдэг.
Тэдний энэ хүсэл, зорилгыг биелүүлэхэд тусалдаг нэгэн газрыг танилцуулж байна. Хан-Уул дүүргийн 7-р сургууль дээр байрладаг Хүүхэд хөгжлийн төвийн хамт олон дүүргийн хэмжээнд 85 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гар урлал болон нийгэмшүүлэх сургалтыг явуулдаг аж.
Эдгээр хүүхдийн 20 нь хэвтрийн дэглэмд байдаг бөгөөд төвийн дөрвөн багш гэрээр нь очиж нийгэмшүүлэх ажлыг хийдэг байна.
“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслөөр 7-р сургууль дээр тэдэнд зориулан танхим байгуулж өгчээ.
Хүүхдүүд энэ төвдөө ирж гар урлалын хичээл заалган, бүтээл туурвиж, бусадтай харилцан амьдралын баяр баясал, өөртөө итгэх итгэлийг олж авдаг аж.
Энэ төвийн дөрвөн багш арав гаруй жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа юм байна. Тэтгэвэрт гарсан багш нар хүүхдэд хайртай учраас цалин мөнгө гэлгүй олон хүүхдэд өөрсдийн чадах зүйлээ заасаар иржээ. Харин өнгөрсөн жилээс эхлэн Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс эдгээр багшийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болсон байна.
“Хүүхдүүд төвдөө ирэх их дуртай. Цаг зав гарвал явж чаддаг хүүхдүүд гүйгээд л ирнэ. Гэрээр нь очиж нийгэмшүүлэх хичээл заадаг хүүхдүүд анх их хаалттай байдаг байсан бол одоо өөрийгөө илэрхийлэх чадвартай, аль болох өөрөө юм хийх гэж үздэг болчихсон. Эцэг эхчүүд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ их нууна. Оруулахгүй, нохой хүртэл тавьдаг байсан. Одоо бол харьцангуй гайгүй болоод байна” хэмээн тус төвийн багш Г.Балжинням тайлбарласан юм.
Хүүхэд хөгжлийн төвд суралцаж буй хүүхдүүд гар урлалын буюу эсгий, хатгамал, наамал гээд олон төрлийн бэлэг дурсгалын зүйл хийж сурдаг аж.
Ингээд Хан-Уул дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн сурагчдын бүтээлээс танилцуулж байна. Тэд үүнийг, үүнээс ч илүүг хийх хүсэл тэмүүлэл, чадвартай.