УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчидтэй уулзаж, хаврын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулийн талаар дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатараас сонгогдсон гишүүний хувьд би Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн Ажлын хэсэгт ажиллалаа.
Улаанбаатар хотыг дахин төлөвлөх, газрыг дахин зохион байгуулах асуудлыг өмнө нь нийслэлээс гаргасан журмаар зохицуулж байсан. Харин одоо Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулиар зохицуулна.
Дараагийн нэг чухал хууль бол Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль юм. Энэ хуулийн Ажлын хэсгийг ахалж, хаврын чуулганаар батлууллаа. Иргэд зөвхөн үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байсан бол одоо хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч, эдийн засгийн эргэлтэд оруулах, бизнесээ тэлэх бололцоог энэ хуулиар олгоно.
Хөдлөх хөрөнгө маш өргөн хүрээг хамардаг. Оюуны өмчөөс эхлээд машин механизм, таны гар дээр байгаа хөөрөг хүртэл энэ ойлголтод багтдаг. Тэгэхээр уг хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн орчин, эдийн засгийн цусны эргэлт улам тэлнэ.
Ний нуугүй хэлэхэд, УИХ-ын олон гишүүн нам, бүлэг, хууль хяналтын барьцаанд, цаашилбал даргынхаа барьцаанд байгаа.
Газрын барьцааны тухай хуулийг мөн онцлон дурдахыг хүсч байна. Иргэд зөвхөн хашаа байшингаа барьцаалан зээл авдаг байсан бол энэ хууль батлагдсанаар иргэд газраа барьцаалан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн хорооны иргэд газраа нийлүүлэн барьцаалж, хамтдаа зээл авч, орон сууцны хороолол, амины байшин барих эрх зүйн орчин бүрдэж байна. Энэ нь газар дахин зохион байгуулах хотын бодлоготой нийцэх ёстой.
Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн баталсан бас нэг чухал хууль бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Энэ хуулийн төслийг боловсруулахад манай эмэгтэйчүүд идэвхийлэн оролцож, бид батлалцсан. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөг суулгах ёстой. Тэгэхээр төсвийн тодотголын үеэр энэ асуудал тусгагдаад, хууль хэрэгжиж эхэлнэ.
Мөн Замын хөдөлгөөний тухай хууль байна. 1990-ээд оны үед Замын хөдөлгөөний тухай хуулийг батлахад Монгол Улс 20-30 мянган л машинтай байсан. Тэр үед хэрэгжиж байсан хуулийг өөрчилж, айл бүр машинтай болсон өнөө үеийн шаардлагад нийцүүлэн гаргасан.
Хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдээс хуульч гишүүний хувьд Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг түлхүү анхаарч, намрын чуулганаар батлуулахаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүд одоогийн байдлаар Засгийн газрын зургаан сайдыг нөхөн сонгохтой холбогдуулан ээлжит бус хуралдаан зарласан тул ажлаа хийцгээж байна.
УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эрүүгийн өршөөлийн тухай гэсэн хоёр өршөөлийн хууль баталсныг та бүхэн мэдэж байгаа. Эхний хуулийг бизнес эрхлэгчид нэлээд нааштай хүлээж авч байх шиг байна. Энэ хуулийн үр шим удахгүй гарах байх.
Офшор бүст мөнгөө нуусан, нягтлан бодох бүртгэлд хөрөнгөө бүртгүүлээгүй, аудитаас хөрөнгөө нуусан олон хүн бий. Социализмын үед ч гэсэн хэдэн сарлагаа уул руугаа хөөгөөд нуучихдаг тухай та бүхэн киноноос үзэж байсан байх. Тэр хүмүүсийн нуусан зүйлийг Өршөөлийн хуулиар ил болгоё, Монгол Улсын хөрөнгийн бүртгэлийг сайжруулъя, эдийн засгаа тэлье, цусны эргэлтийг нь сайжруулъя гэсэн зорилгоор энэ хуулийг гаргасан. Эдийн засгийн өршөөл бол олон удаа гардаг хууль биш. Энэ парламентын үед батлагдлаа. Тэгэхээр хоёр данстай нөхөд маань нэг данстай болж, нэлээд цэгцрэх байх аа гэж найдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүгийн өршөөлийн хуулийн зарим зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан. Ялангуяа авлига, албан тушаалтны хэрэгт өршөөл үзүүлэх нь буруу гэж үзсэн. Хоригийг УИХ-ын гишүүд хүлээж аваад уншиж, судалж байна. Энэ хоригийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар Ерөнхийлөгч аливаа хуульд хориг тавьсан тохиолдолд хоригийг ил тод нээлттэй хэлэлцэнэ гэсэн заалттай. Хоригийг ил тод нээлттэй хэлэлцээд, саналыг ч ил тод хураана. Хоригийг хүлээж авахад тухайн хуралдаанд оролцсон нийт гишүүний гуравны нэг дээр нэмэх нь нэг дэмжихэд Ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр болоод цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой болох юм. Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлыг би бас тайлбарлая.
Ний нуугүй хэлэхэд, УИХ-ын олон гишүүн намын, бүлгийн, хууль хяналтын, цаашилбал даргынхаа барьцаанд байгаа. Өөрөөр хэлбэл барьцаалагдсан УИХ иймэрхүү л шийдвэр гаргадаг юм байна. Би УИХ-ын гишүүддээ нэг зүйлийг хандаж хэлье.
Иргэд олон түмэн биднийг гурван сая монгол хүний төлөө ажилла гэж сонгосон болохоос гурван даргын төлөө ажилла гэж сонгоогүй. Тэгэхээр улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, Өршөөлийн хууль болон улс эх орны амин чухал хуулиуд дээр өргөн харж, том эрх ашгаа тооцож саналаа өгөөрэй гэж гишүүддээ уриалмаар байна.
Тэрээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та сая улстөрчид барьцаанд байна гэж хэллээ. Энэ нь Н.Энхбаярын барьцаанд байна гээд хэлчихэв үү. Хоёрт нь, авлига, албан тушаалын хэрэгтнүүд эхнээсээ Г.Дэнзэнгээс авахуулаад суллагдлаа. Энэ тухайд?
-Улстөр, бизнес хоёр холилдоод 25 жил явсан. 25 жилийн турш шударгаар бизнес хийж мөнгөтэй болсон хүн, ялангуяа улстөрийн төвшинд маш цөөн юм байна. Тэгэхээр ер нь капиталын хуримтлалын эхэн үед бас Өршөөлийн хуулийг гаргадаг ийм жишиг байдаг. Америк, европын орнуудад ийм жишиг бий. Бид жирийн нэг иргэнийг бизнесийн орлогоосоо орлогын албан татварын арван хувиа төлөөгүй байна гээд барьж аваад шоронд оруулаад ял өгөх боломж байгаа.
Тухайлбал, хөдөөний малчин хүнийг малаа зарсан байна, тэрнээсээ орлогынхоо албан татварын арван хувийг өгөөгүй гээд одоогийн Эрүүгийн тухай хуулиар яллах боломжтой. Нарантуул дээр бизнес хийж байгаа хүнийг ч гэсэн адилхан.
Үнэхээр хууль хяналтын байгууллагынхан хуулиа бариад ажиллавал татварын асуудлаар хэнийг ч бариад хорих боломжтой. Ийм эрхзүйн замбараагүй орчны дунд бид 25 жил явсан. Манай сонгогчид УИХ-д олон том бизнесмэнийг сонгон оруулсан. Мөнгөтэй хүмүүс нь сонгогддог тогтолцоогоор 25 жил явсан. Тэр бизнесмэнүүд үндсэндээ хууль хяналтынхны барьцаанд байдаг юм байна.
25 жилийн турш бизнес хийж, ажлын байр бий болгож, зэрлэг капитализмыг туулж, бас монголд баялаг бүтээж, магадгүй алдаж онож явсан бизнесмэнүүдийг нэг уучлахгүй бол болохгүй юм байна гэсэн бодол УИХ-ын гишүүдэд байсан гэдгийг хэлмээр байна. Ер нь УИХ дээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийн үед “Монгол Улс хэдий болтол хууль, цагдаагаар нэгнээ айлгадаг, дарамталдаг, шахдаг, шалгадаг ийм тогтолцоогоор явах юм бэ, үүнийг нэг тийш цэгцэлъе” гэсэн саналууд гарч байсан.
Энэ бүхэн Өршөөлийн хууль батлагдахад нөлөөлсөн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг зүгээр чөлөөлөөд явуулахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо улсын төсөвт тушаасан, тушаахаа илэрхийлсэн, нөхөн төлөхөө баталсан хүмүүс л хамрагдахаар батлагдсан.
Аливаа асуудлыг улстөржүүлэхээсээ өмнө манай улс төрийн тогтолцоо бол чек&балансын зарчим дээр тулгуурладаг гэдгийг бид ойлгох ёстой. Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргахад Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгох хэрэгтэй. Засгийн газар буруу шийдвэр гаргахад УИХ хууль гаргаад хүчингүй болгох эрх нь байгаа.
УИХ буруу шийдвэр гаргахад Ерөнхийлөгч хориг тавих замаар тус тус алдааг нь засч, залруулах боломж Үндсэн хууль, УИХ-ын тухай болон Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон. Төрийн байгууллагууд энэ ажлаа л хийж байгаа юм. Түүнээс гайхамшигтай зүйл хийгээд байгаа юм биш. Авлигатай тэмцэх үүрэг төрийн бүх албан тушаалтанд бий. Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай болон албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж гарч ирсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Үүнийг УИХ-д цөөнгүй гишүүд дэмжиж байгаа.
Стратегийн ордуудын үнэлгээний асуудлыг зохицуулсан эрх зүйн орчин байхгүй учраас эдгээр ордууд монголын улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн зодооны талбар болон хувирчихсан.
-Зургаан сайдын томилгооны асуудал бүлэг дээр яригдаж байна уу. Хоёр намын зөвшилцөл ямар байгаа вэ?
-Сайд нарын томилгооны талаар мэдээлэл хомс байна. Засгийн газрыг “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулах нь тодорхой. Хууль эрх зүйн өөр гарц бараг байхгүй гэж хэлж болно. Учир нь парламентад бүлэг байгуулах хэмжээний суудалтай улс төрийн нам хүчнүүд хамтарч Засгийн газрыг байгуулдаг. Яг одоогийн байдлаар парламентад суудалтай бүлэг байгуулах хэмжээний гурван хүчин байна. Иргэний зориг нам хоёр гишүүнтэй учраас бүлэг байгуулах боломжгүй. Бие даагчдыг улс төрийн албан ёсны хүчин гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл найман суудалтай байж хүчинд тооцогддог.
Тэгэхээр эрх зүйн орчны хүрээнд бол Шударга ёс эвсэлтэй хамтрахаас өөр арга байхгүй, манай иргэд ийм сонголт хийсэн. Олонхигүй парлиаментыг бүрдүүлсэн. Энэ парлиаментын зовлонг УИХ эдэлж байгаа. Гэхдээ засаглалын хямралаас гарч тогтвортой байдлыг бий болгож, Засгийн газраа бүрдүүлээд ажиллах боломж байгаа.
-АН сайдууддаа тодруулсан уу?
-АН-ын сайдууд хараахан тодорхой болоогүй байна. Одоогийн байдлаар Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан гишүүдийн нэр сайдад яригдаж байна. Сангийн сайдад Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Б.Болор нарын гишүүдийн нэр яригдаж байна. АН, “Шударга ёс” эвсэл хоёр яамдаа хэрхэн хувааж авах талаар эцсийн байдлаар шийд гараагүй.
Сайд нар мэргэжлийн, салбараа мэддэг, чадвартай, үлдэж байгаа хэдэн сарын хугацаанд салбараа аваад явчих хэмжээний мэдлэг чадавартай хүмүүс томилогдоосой гэж хүсч байна. Энэ асуудал бүлгийн хурал болон АН-ын гүйцэтгэх зөвлөлөөр орж шийдэгдэх байх.
-Ерөнхийлөгч Монгол Улсад ихээхэн хохирол учруулсан гадны нөхдийг өршөөсөн. Ийм байтлаа хориг тавих нь зөв үү?
-Жастин Капла гэдэг хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Тэр нь гэм буруугаас нь биш эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлсөн гэж тухайн үед Ерөнхийлөгч тайбарлаж байсан. 35 тэрбум төгрөгийн татвараа улсад нөхөн төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр нь гарчихсан байгаа тухай мэдээлэл авсан.
-Оюутолгойн гэрээний талаар тодруулаач ...
-Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар гишүүд олон янзын байр суурьтай байгаа. Ер нь стратегийн томоохон ордууд, баялгийн хуваарилалтаас болоод монголын улстөр, бизнес группүүдийн дунд маш том хагарал гараад байгаа.
Нэг хэсэг нь Оюутолгойг ингэж шийдэх ёстой, Тавантолгойг энэ компанид өгөх ёстой гэж тулгадаг. Нөгөө хэсэг нь Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн томоохон ордыг иргэдэд хувьцаа хэлбэрээр ашигтай хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
Өөрөөр хэлбэл стратегийн ордуудын үнэлгээний асуудлыг зохицуулсан эрх зүйн орчин байхгүй учраас эдгээр ордууд монголын улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн зодооны талбар болон хувирчихаад байгаа юм. Иймд УИХ-ын гишүүд бид, миний бие ахлаад стратегийн ордуудын үнэлгээний асуудлыг, ашигт малтмалын тодорхой ордуудын үнэлгээний тухай хууль боловсруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа.