АНУ-ын Висконсин мужид амьдардаг “Наранцэцэгийн хатагтай” хэмээн алдаршсан Бабэттэ Жаквиш гэх нэгэн эмэгтэй өнгөрөгч арваннэгдүгээр сард хорт хавдрын улмаас 66 насандаа өөд болжээ. Түүнийг ийн өргөмжилсний учир нь тэрээр наранцэцэг тариалдаг байжээ.
Харин түүний гэгээн дурсгалд зориулж түүний нөхөр Дон Жаквиш эхнэрийнхээ мөрөөдлийг гүйцэлдүүлж маш том буюу 1.6 км квадрат талбай бүхий газарт наранцэцэг тарьж, олсон ашгаа “Бабэттэгийн найдварын үр” нэртэй компанийнхаа нэрээр хорт хавдрын судалгааны ажилд хандивлажээ.
Дон Жаквиш “Тэр хорт хавдрын анагаахын чиглэлийг маш онцгойлон авч үздэг байсан. Түүнд анх эмч нар хоёр долоо хоногийн нас байна гэхэд тэрээр хоёр жил амьдарсан, дараа нь хоёр жилийн нас байна гэхэд нь есөн жил амьдарчихсан шүү дээ. Тэгэхээр хорт хавдрыг анагаах ухааныг төдийлөн сайн хөгжөөгүй гэдэг байсан. Тэр өдөр бүр “би амьдарна, эдгэнэ” гэсэн хандлагатай байсан ч харамсалтай нь сүүлийн хэдэн сар түүний бие эрс муудаж мөнх бусыг үзүүлсэн юм. Тиймээс түүнд зориулж тарьсан наранцэцэгийн талбайгаас олсон ашгаа би хорт хавдрыг анагаах судалгааны ажилд хандивлахаар болсон” гэжээ.
Эхнэрээ өнгөрснөө хойш Дон түүний өөрт нь зориулж бичсэн бичсэн нэгэн захиаг олжээ. Тэрхүү захиан дээр “Өдөр бүр аз жаргалыг мэдэрч алхам алхмаар урагшлан амьдар. Босоод халуун кофегоо шимэн зогсохдоо өглөөний цэнгэг агаараас намайгаа мэдэрч байгаарай. Би дэргэд чинь хэзээд байх болно” гэж бичсэн байжээ.