Дайме Хожо Соүн энгийн овоолсон шороог засаж сэргээн томоохон хэмжээний барилга барихаар шийдсэнээр 1495 онд одоогийн Канагава мужийн Одавара хотод энэхүү гайхалтай цайз боссон юм.
Баригдаж дууссанаас нь хойш энэхүү цайзыг Хожогийн удмынхан эзэмшиж байсан боловч дайны улмаас Одавара цайз XVI зууны сүүлийн хагасаас Япон улсыг захирах болсон Хидэёши Тоётомигийн мэдэлд очиж байсан.
Эцэст нь, XIX зууны сүүлийн хагаст засгийн эрхийг барих болсон Мэйжигийн үед самүрайн бэлгэ тэмдэг, сүр хүчийг илтгэсэн олон цайз, цамхаг устан үгүй болсны нэг нь Одавара цайз байв.
Гэхдээ 1960 онд тус цайзыг гурван үе бүхий таван давхар ажиглалтын цамхагтай барьсан байна. Харин ус зайлуулах шуудуу, чулуун хана нь яг л хуучны хэвээрээ байгаа юм.