Шинэчлэлийн Засгийн газрын багт буюу ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.
Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд цагдан хорьсон. УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Г.Дэнзэн болон тус газарт шалгаж байгаа нэр бүхий бусад албан тушаалтнууд хамрагдана хэмээн хэвлэл мэдээллээр бичиж байгаа билээ. Тиймээс нэр бүхий албан тушаалтнууд өршөөлд хамрагдах боломжтой юу гэдгийг Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга З.Баасаннямаас тодрууллаа.
-Танай байгууллагаас 45 хэрэг өршөөлд хамрагдаж байгаа гэж судалгаа гаргасан байсан. Энэ тоо өөрчлөгдсөн үү. Тухайлбал Г.Дэнзэн болон танай газарт шалгаж байгаа бусад албан тушаалтнууд өршөөлд хамрагдах уу?
-Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэрэг хүндэвтэр хэрэг учраас Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой. Мөн манай газарт шалгаж байгаа олон нийтийн анхаарлыг татсан, олны танил албан тушаалтан нарын холбогдсон хэргүүд мөн хамрагдахаар байна.
Эрүүгийн хэргийн тоон судалгаанаас үзэхэд
- Прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж хянан хэлэлцэгдэж байгаа 18 хэргээс 14 хэрэг,
- Түдгэлзүүлсэн 24 хэргээс 16 хэрэг,
- Ажиллагаанд байгаа 45 хэрэг, нийт 75 эрүүгийн хэрэг Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой.
Эдгээр хэрэгт 144 хүн холбогдогчоор татагдсан, хэргийн улмаас учирсан хохирол нь 32 тэрбум 415 сая төгрөг болж байгаа.
Дашрамд дурдахад, Г.Дэнзэнг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа хамтран амьдрагчийнхаа “Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялахад нөлөөлсөн буюу албаны эрх мэдлээ хэтрүүлсэн үндэслэлээр шалгаж байна.
Г.Дэнзэн “ТУЗ-ийн гишүүнд тендерт оролцох эрх байдаггүй, нөлөөлсөн гэдэг нь ор үндэсгүй, намайг бохир улстөрийн золиос болголоо” хэмээн АН-ын удирдлага, гишүүдэд хорих ангиас захидал бичсэн билээ.