"Хэмнэл нэрэгч"-ид тоглолтоо ТУЛТАЛ ХИЙЛЭЭ.
"Люмино"-г дагаад цэнгэгсэд танхим дүүрэн. Ойрын хэдэн жил тоглоогүй доргио тоглолт боллоо. Үнэндээ 17 жилийн туршлагатай залуус үзэгч фэнүүдээ дэндүү сайн мэддэг бас мэдэрдэг нь тоглолтын уур амьсгалаас харагдаж байлаа.
Хожимдож эхэлсэн ч "Люмино энд гарч ирэв" гэж дуулж эхэлснээс хойш гурван цагийн хугацаанд дуусан дуустал ганц ч хором тэд үзэгчдээ "уйдаасангүй".
Тоглолтын эхэн үед “Люмино”-гийнхон дуучин Хишигдалайтай хамтран “Хуванцар хайр” хэмээх шинэ дуугаа анх удаа тайзнаас хүргэсэн юм. Мөн хуучны дуунаасаа ч хамтран дууллаа. Тэд зүгээр ч нэг тайзнаа үглээгүй, жинхэнэ тоглолт үзүүлсэн. Зохиомжтой, тавилттай, жүжиглэлттэй.
“Уучил намайг”, “Гэрэлт хорвоод” зэрэг нэгэн цагт хит болж байсан дуунуудаа дуулж, үзэгчдээ нэлээд халаасныхаа дараа нэгэн сюрприз барьсан юм. Энэ бол “Хэмнэл нэрэгч” тоглолтын оргил хэсэг байлаа.
Тэртээх 2000 оны эхэн үед гарсан “Баярлалаа, Ухаарлаа” дууг MC дуулах гээд нэг л болж өгдөггүй. Мартаж санаад байгаа аятай... Ингээд ерөөсөө Хөлөгөөг дуудъя гээд....
Хамтлагийн анхны гишүүд болох Ганхөлөг, Чинзориг хоёрыг тайзнаа урьсан нь санаанд оромгүй явдал байв. Үзэгчид тэр аяараа орилолдож байлаа. Тэд хамтдаа нэгэн цагт ФМ радиогоос “салдаггүй” байсан, “Баярлалаа, Ухаарлаа”,“Бүтэлгүй хайр” зэрэг дурсамж сэргээсэн хуучны дуунуудаа дуулсан юм.
Манай үеийнхний дуртай дуугаа олж авах ганц арга нь хөгжмөө асааж, кассетаа тааруулж тавьчихаад, ФМ-ээр гоё дуу явангуут гялс "record" дээр дарж, бичиж авах. Яг л тэр үеийг санагдуулсан сайхан дуунууд эгшиглэсэн.
Залуус даган дуулж, бүжиглэсээр.
MC, Анхаа, Бажи гурав тус бүр өөрсдийн бие даан дуулсан дуунуудаасаа ч дуулсан. Харин сонирхолтой нь Анхаа үглэж биш, харин дуучин Тэнүүний "Picnic" дууг нь аялаж яваа залуугийн дүрд хувилан гитарын аялгуунд дуулаад авав.
Тэд бас тухайн үедээ хит болж байсан "Зам", "Хип хоп рыцарь", "Хүнийх" , “Би чамд хайртай” зэрэг дуунуудаа дуулахад үзэгчид зогсолтгүй дуулсаар.
Хамтлагийн тоглолт үзүүштэй, агаарын акробат гэх мэт үзэгчиддээ үе үе сонин содон үзүүлбэр үзүүлнэ. Нэг дуугаа тайзан дээр биш харин хонгилоор алхаж, тэдний бичлэгийг дэлгэцээр шууд дамжуулж байв.
Бас удалгүй
“Намайг дагаад та нар дээшээ бос бос
Хэлэх хэдэн үг бүрийг сонс сонс...” гэж үглэсээр тайзан дээр биш бүжгийн талбайн голд “Хэдэн үгс” дуугаар хип хоп хэмнэлийг тултал мэдрүүлэв.
Хөгжим нүргэлж, залуус бүжиглэсээр. Тоглолтын төгсгөлд жинхэнэ доргиолоо. "Freestyle", “Намайг дагаад цэнгэ”-ийн бүжгийн хэмнэлтэй дунд чөмгөө дундаа хийн дураараа цэнгэсээр “Тултал хий” дуугаар тоглолт өндөрлөлөө.
Халсан, халууцсан, хөлөрсөн, хоолойгоо сөөтөл дуулсан залуус 100 хувь сэтгэл ханамжтай гарсан байх. Дураараа савцгаалаа...