Өнгөрч байгаа долоо хоногт улс төрийн салбарт Өршөөлийн тухай хууль олон нийтийн анхаарлын төвд хэвээр байлаа. Үүний өмнөх долоо хоногт Н.Энхбаяр эх орондоо ирсэн нь Өршөөлийн хууль батлагдсантай холбоотой хэмээн тайлбарлах нэгэн ч байсан юм.
Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эл хуульд хориг тавина гэдгээ мэдэгдэж энэ долоо хоногт хэсэгчлэн хориг тавилаа. Тэрбээр тухайн хуулийн дөрөв дүгээр зүйлийн 4,1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэр болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд албан тушаалын, залилангийн хэргийг оруулах байр сууриа УИХ-д хүргүүлсэн юм.
Хуулийн есдүгээр зүйлд өршөөлд хамруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байсан ч албан тушаалын хэрэг батлаагүй орхигдуулсан байсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Учир нь албан тушаалын, авилгын хэргийг өршөөж болохгүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлэв.
Хэдийгээр Парламент ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх мэдэлтэй ч нээлттэй хэлэлцээд шийдвэрээ гаргах ёстой. Нэг зүйлийг сануулахад одоогийн байдлаар нийтдээ 180 орчим сая төгрөгийн төсөв батлан, өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх юм байна.
УИХ-аар баталсан Өршөөлийн хуульд хориг тавьсан бол комиссын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлэв.
Тэрбээр “Эмэгтэй гишүүний хувьд албан тушаалын хэрэг дээр Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байгаа. Учир нь албан тушаалын хэрэг гээд яг ял аваад явдаг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэр тусмаа нягтлан бодогч нар байдаг” гэжээ.
Тэгвэл ИЗНН Лхагва гаригт хэвлэлийн бага хурал зарлаж “Өршөөлийн хуулийг энэ чигээр нь хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байна” гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж мэдэгджээ.
Жишээ нь АТГ-ын Тамгын газрын дарга З.Баасаннямын өгсөн ярилцлагад “ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өршөөлд хамрагдах боломжтой. Мөн олон нийтийн анхаарлыг татсан албан тушаалтан нарын холбогдсон хэргүүд ч хамрагдахаар байна. Эрүүгийн хэргийн тоон судалгаанаас үзэхэд нийт 75 эрүүгийн хэрэг Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой. Харин эдгээр хэрэгт 144 хүн холбогдогчоор татагдаж, 32,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна” гэж хэлсэн юм.
Өршөөлийн хуулиас гадна иргэдийн анхаарлыг татаж байгаа өөр хоёр сэдэв байгаа нь ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль, энэ сараас нийтийн тээвэрт явж эхэлсэн Угсраа автобус байлаа.
Угсраа автобусны хувьд энэ сарын 17 буюу өнгөрсөн даваа гаригт Чингисийн талбайн урд замд явж байсан автобусанд гэмтэл гарч, нэг хүн хөнгөн бэртсэн тухай мэдээлэл гарсан. Гэхдээ энэ мэдээлэл эхлээд автобус нь салж, хоёр хүн ноцтой гэмтсэн гэж олон нийтэд тарсан нь худал мэдээлэл байсан билээ.
Шинэчилсэн хуулийн дагуу GoGo.mn хэрвээ хууль хэрэгжиж эхэлсэн бол хэмээх сэдвээр сурвалжлага бэлтгэсэн. Сурвалжлагын үеэр Хархорин захын хойд талын зам дээр иргэд дүрэм зөрчиж байгаа үгүйг шалгасан юм.
Харин замын дэргэд бичлэг хийсэн 15 минутад 80 хүн гарцгүй газраар зам хөндлөн гарсан бөгөөд шинэчилсэн хуулийн торгуулийн арга хэмжээний дагуу дээрх иргэд нийт 1,5 сая төгрөгөөр торгуулах байв.
Гэхдээ хууль хэрэгжиж эхлээгүй байгаа учир тэр болтол иргэд гарцаар гараад хэвшчих хугацаа бий. Түүнчлэн согтуугаар, хэт ядарсан үедээ жолооны ард суувал торгуулийн болон шийтгэлийн хэмжээ ч чамгүй өндөр болсныг мэдэж байхад илүүдэхгүй.
Хамгийн гол нь торгуулийн хэмжээ өндөр байна гэх яриа сүүлийн үед байнга гарах боллоо. Мэдээж хэрэг гарцгүй газраар гарсан хүн бүр халаасандаа 20,000 төгрөг хийгээд явахгүй. Түүнийгээ өгчихнө гэдэг амархан зүйл ч биш.
Магадгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 384,000 төгрөг төлчхөөд, хэн нэгэнд зээл тавихгүйгээр халааснаасаа гаргаад өгчихөж чадах нь хэд бол гэдэг том асуудал. Харин хамгийн чухал нь энэ бүх торгуулийн хэмжээг “аймшигтай” өндөр үнээр тогтоосон нь дүрэм зөрчүүлэхгүйн үүднээс гэдгийг ойлгох хэрэгтэй.
Наад зах нь гарцтай газраар зам гарч байхад машин хурдаа хасах магадлал өндөр. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа нэгэн осолд орох, бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах магадлал хамаагүй өндөр билээ.
Энэ мэтчилэн хуулийг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс торгуулийн хэмжээгээр “айлгаж” байгаа хэрэг болохоос мөнгө авах гэсэндээ биш гэдгийг хаа хаанаа ойлгох нь чухал.
Тэгээд ч торгуулмааргүй, торгуулийн хэмжээ өндөр байгаа бол дүрмээ зөрчихгүй байхад л хангалттай. Тийм ч хэцүү зүйл биш гэж үзэж байна.
Улс төрийн салбарт, иргэдийн дунд хамгийн их яригдсан дээрх сэдвүүдээс гадна зарим нэг САЙХАН мэдээ мөн олон нийтэд хүрсэн билээ. Жишээ нь энэ сарын 12-ны байдлаар Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 15,2 хувиар, үхрийн ястай махны үнэ 10,6 хувиар буурчээ.
Хүүхэд төрөнгүүт хүйг нь хөндөж, угаалга хийн, жинлэх гэх мэтээр эхээс нь салган авч явдаг байдал ард үлдэж. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн дөнгөж төрсөн нярайг ээжийнх нь хэвлий дээр хоёр цагийн турш байлгадаг шинэ арга барилыг нийслэлийн амаржих газрууд хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.
Ингэснээр дөнгөж төрсөн нярайг дулаан алдалт, халдвараас сэргийлэхээс гадна анхны амлалтыг хугацаанд нь хийх боломжтой болжээ.
Түүнчлэн Монголын Залуучуудын холбоо Төрийн орон сууцны корпорацитай хамтран залууст сонгон шалгаруулах журмаар Буянт-Ухаа 2 хороололд зах зээлийн үнээс доогуур буюу метр кв-ын үнийг нь нэг сая 300 мянга орчим төгрөгөөр 50 айлын орон сууц хуваарилахаар болсон юм.