-Сэтгүүлч У.Бадамцэцэг Астана хотоос мэдээлж байна-
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотын Алау ордонд өнөөдөр эхэлнэ.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын шүүгч Машбатын Бөхбат дэнслэхээр IJF-ээс томилогдоод байгаа.
Түүний хувьд дэлхийн аваргыг шүүж буй Монголын хоёр дахь шүүгч. Ингээд дэлхийн аварга эхлэхийн өмнө түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Монголын шүүгч олон жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэнслэх болсонд олон хүн баяртай байгаа байх аа?
-Олон жилийг жүдо бөхтэй холбож яваа миний хувьд ч маш их баяртай байна. Дамдин багш 2007 оны дэлхийн аваргыг шүүж байсан бол найман жилийн дараа халааг нь авч үргэлжлүүлж байгаа минь нэр төрийн хэрэг. Шүүгчийн ажил мэдээж амар хялбар биш.
Нэг нь ялагдаж, нөгөөх нь ялдаг учраас заавал санал бодол дагуулдаг талтай. Гэхдээ шүүгчийн хувьд цэнхэр, цагаан кимоно дээр маш үнэнч шударгаар шүүх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Миний хувьд ч Монгол Улсаа төлөөлөн шүүж байгаа учраас нэр төрийн хэрэг. Энэ ч үүднээс зарчмаа барьж зөв шүүхийн төлөө ажиллана.
-Олон улсын жүдо бөхийн холбооны конгрессын үеэр “Астанагийн дэлхийн аваргыг хамгийн өндөр төвшний шүүгч нар томилогдон шүүж байгаа. 2016 оны олимпийг шүүх хамгийн бололцоотой, итгэл хүлээлгэх шүүгч нар ажиллана. Давхар олимп шүүх шүүгчдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа” гэдгийг хэлсэн?
-Олимп шүүх эсэх нь дэлхийн аваргаар шийдэгдэх нь тодорхой болсон. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч шүүгчийн шүүлтийн тал дээр ихэд анхаарч байгаа. Жүдо бөхөөр хичээллэж, олон жилийн амьдралаа энэ л спорттой холбосны үр дүн үнэн зөв шүүх гол үндэс минь болж байгаа.
-Дэлхийн аваргыг хэчнээн шүүгч шүүх вэ?
-IJF-ийн Шүүгчийн зөвлөлөөс 15 шүүгчийг ДАШТ-д томилсон. Европ тивээс найм, Ази тивээс дөрөв, Америк, Африк тивээс гурав томилогдсон.
-Таныг хүмүүс Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээр сайн танина. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард Загребын Гранпри тэмцээнээр гэнэтхэн татамид шүүгчийн хувцастайгаар гарч ирсэн?
-Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчийн зөвлөлөөс намайг гэнэтхэн томилсон. Загребын Гранприг шүүх үеэр давхар шалгалт явагдаж байсан юм билээ. Цаашлаад Будапештийн Гранпри, өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд томилогдсон.
Шүүгчээр ажиллаад удаагүй байхад дэлхийн аваргад томилсныг харахад ямар ч гэсэн үнэн зөв шүүж гэж бодох болсон. Энэ удаагийн дэлхийн аваргаар үзэгч та бүхэн минь бас дүн тавина биз. Миний хувьд шударга, сайн шүүж олимпийг шүүхийн төлөө хичээх болно.