Туялзуур сэлэмний спорт 1896 онд Олимпийн наадмыг анх зохион явуулахад багтсан 4 төрлийн нэг бөгөөд одоог хүртэл олимпийн төрөл хэвээр байна. Орчин үеийн туялзуур сэлэмний спорт нь олимпийн төрлүүд дундаа бэртэл авах магадлал хамгийн бага спортод тооцоогддог.
Спорт сэлэмний төрөл
Туялзуур сэлэмний спорт нь 3 төрлийн сэлэмтэй ба хатгах талбай нь өөр өөр байдаг.
Хөнгөн сэлэм (Foil) - Зөвхөн сэлэмний үзүүрийн товчлуураар өрсөлдөгчийн их биед 500гр-аас дээш жингийн даралтаар хатгаж оноо авна.
Хязгаарлагдсан оноо авах талбайтай. Өрсөлдөгчийн зөвхөн их биед хатгахад тооцох ба гар, хөл мөн толгой уруу хатгахад тооцохгүй. Хөнгөн сэлэмний урт нь 110 см ба гарын хамгаалалтаас үзүүрээс хүртэлх ирний урт 90 см, 500-650 грамм жинтэй. Харин гарын хамгаалалтын диаметр 10-12 см байна.
Хүнд сэлэм (Epee) - Эртний халз тулааны зэвсэгээс үүссэн үзүүрээр хатгаж оноо авна. Өрсөлдөгчийн биеийн бүх хэсэгт буюу толгойноос хөл хүртэл аль ч хэсэгт 750 гр-аас дээш жингийн даралттай хатгасан үед тооцно. Сэлэмний нийт урт нь 110 см ба ирний урт нь хөнгөн сэлэмнийхтэй адил 90 см байна. Гарын хамгаалалтын диаметр 13,5 см. Бариул, гарын хамгаалалт, ирний төмрийн жингээс хамаарч нийт жин 750-850 грамм байдаг.
Илд сэлэм (Sabre) - Илд сэлэм нь хөнгөн, уян хатан бөгөөд цавчих, хатгах хэлбэрээр оноо авна.
Хөлнөөс дээш их биеийн бүх хэсэгт сэлэмний аль ч хэсгээр хүрч оноо авах боломжтой. Сэлэмний нийт урт 105 см, ирний урт 88 см байна.