“OCEAN GREY” продакшны продюсер, хөгжмийн найруулагч Б.Нацагдоржтой цөөн хором ярилцлаа.
- “OCEAN GREY” продакшны үйл ажиллагааг танилцуулан яриагаа эхлэх үү?
- Продакшнаа үүсгэн байгуулснаас хойш гурван жил өнгөрсөн байна. Манай продюсер А.Ариунболд бид хоёр анх “Pro sounds” студийн дэргэд уран бүтээлээ туурвиж байлаа. Харин өнгөрсөн жилээс тусдаа ажиллаж эхэлсэн. Дэлхийн жишигт дүйцэхүйц хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргах зорилготой ажиллаж байна даа.
- Өнгөрсөн хугацаанд нийт хичнээн уран бүтээлчийн хэдэн уран бүтээл дээр ажилласан бол. Жагсаалт гаргаж үзсэн болов уу?
- Нарийн тоо гаргаж үзээгүй юм байна. Дуучин Х.Отгоогийн “Chill out”, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “One moment” зэрэг цомгууд, багцаалаад үзвэл 20-иод хамтлаг, дуучдын 100 гаруй уран бүтээлүүдэд ажилласан байх.
- Таныг уншигчид “UBS” телевизийн “Universe best songs-2009” наадмын шилдэг оролцогчоор эчнээ мэдэх байх. Өөрийнхөө уран бүтээлийг яагаад хийхгүй байна вэ?
- Миний ойр дотныхон болон зарим хүмүүс залуу байгаа дээрээ өөрийнхөө уран бүтээлийг хийгээч гэж хэлдэг юм. Ор мөргүй хаячихсан юм биш л дээ. Хийж туурвисан уран бүтээл бүрээсээ суралцаж, өөрийгөө бэлтгэж, боловсруулж байна гэж боддог. Өдөр тутам хийдэг хоолойн дасгал, бэлтгэлээ хийсээр л байгаа. Бас уран бүтээлийн шинэ, содон санаанууд ч байна. Одоогоор төлөвлөөд л явж байна даа.
- Хажуугаар нь хэд хэдэн томоохон тайз, дэлгэцийн уран бүтээлийн хөгжмийн найруулгыг хийж гүйцэтгэсэн байх аа?
- “Франц үнсэлт”, “Давхар цохилт” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд ажуилласан. Мөн Улсын Драмын Эрдмийн Театрын бүтээл монголын анхны хүүхдийн хөгжимт жүжиг гэсэн тодотголтой “Норовын намтар” хүүхдийн жүжгийн дууны найруулгыг “OCEAN GREY” продакшн хийсэн.
- Тун удахгүй болох “OCEAN GREY” продакшны нээлтийн шоу тоглолтын тухай?
- Олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, өөрсдийн арга барилыг харуулахуйц бүтээлүүдийг сонсогчдын хүртээл болгосон байна. Бид Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх, өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор “Ocean Grey” продакшны үүд хаалгыг албан ёсоор нээх гэж байна. Урлагийнхандаа хандан студийнхээ техник тоног төхөөрөмж, орчинг танилцуулах бол нийт сонсогчиддоо зориулан манай студиэс төрж, мэндэлсэн уран бүтээлүүдийг нэгтгэсэн томоохон хэмжээний шоу тоглолтоо хүргэхээр ажиллаж байна.
Тоглолт 8-р сарын 26-ны 19:00 цагт “Crocus” event hall-д зохион байгуулагдана. Шоу, party-нд МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Төрийн Соёрхолт Д.Болд, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetmotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, Х.Отгоо, Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, реппер Цэцэ, “Камертон”, “Киви”, “Opozit”, “Honeymoon” хамтлагууд зэрэг монголын хөгжмийн урлагийн шилдгүүд, шинэ үеийн онцлох уран бүтээлчид оролцоно.
Шоуныхаа найруулга, зохион байгуулалтыг ч аль болох өвөрмөц, шинэлэгээр сэтгэж байгаа. Хөгжим, урлагт сонирхолтой бүх залуусыг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
- Студийнхээ үндсэн артистуудыг сонгон шалгаруулж байгаа тухай сонссон?
- Тийм ээ. Шалгаруулалт явуулсны үндсэн дээр таван уран бүтээлчийг сонгон авсан. Шинэлэг өнгө төрх, өвөрмөц хоолойтой залуус байгаа. Эдгээр уран бүтээлчид маань удахгүй болох тоглолтонд ч мөн оролцоно. Тэд юу үзүүлэхийг хүрэлцэн ирвэл харах боломжтой шүү.