Монголын гольфийн холбоо, "Очир" ХХК хамтран Монголын гольфийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан байна.
Тэмцээний эцсийн дүнгээр, 83 цохилт гүйцэтгэсэн амжилтаар Л.Дорж түрүүлэн хоёр дах удаагаа улсын аварга болсон бол хоёрдугаар байранд 86 цохилтоор Н. Цогтоо оржээ. Н.Цогтоогийн хувьд ийнхүү сүүлийн 8 жилийн хугацаанд гурав дахь удаагаа дэд байранд шалгарсан юм. Харин тэмцээний хамгийн ахмад тамирчин Д. Амарсайхан 90 цохилт гүйцэтгэсэн амжилтаар гуравдугаар байранд орсон байна.
Мөн тус тэмцээний “Handicap”-ын төрөлд өрсөлдсөн тамирчдаас С.Хөдөлмөр, Д.Жаргалсайхан, Ч.Ганболд нар эхний 3 байрыг эзэлжээ.
Түүнчлэн "Nearest" буюу туганд хамгийн ойр буулгасан тамирчнаар Ц. Сэдваанчиг /2.45 м/ шалгарсан бол "Longest" буюу хамгийн хол цохисон тамирчнаар Л. Дорж /225 м/ нар шалгарсан байна.
Гэрэл зургийг: Монголын Гольфийн Холбоо