Олон Улсын Валютын Сангаас дэлхийн Төв банкуудын алтны нөөцийн сүүлийн статистик мэдээллийг танилцууллаа.
Долдугаар сард Казакстаны Төв банк алтны нөөцөө 2.4 тонноор өсгөсөн нь сүүлийн 34 дэх сардаа дараалан нөөцөө нэмэгдүүлсэн явдал болж байна. Үүнээс гадна Малайзын Төв банк 620 гаруй кг алт худалдан авснаар нөөц нь 37.9 тоннд хүрчээ. Харин Колумбын Төв банк нийт алтны нөөцийнхөө бараг 64 хувийг өнгөрсөн сард худалдсан гэж Олон Улсын Валютын Сангийн мэдээлэлд дурдсан байна.
Түүнчлэн энэ оны сүүлийн хагаст дэлхий даяар Төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэх хандлагатай байгааг шинжээчид онцолж байна. Гэхдээ энэ нь алтны нийт эрэлт өсөлттэй гарах хангалттай шалтгаан болохгүй гэж “Capital Economics”-ийн зүгээс онцоллоо.
Мөн Дэлхийн Алтны Зөвлөлийн тооцоогоор энэ оны II улиралд Төв банкууд алт худалдан авалтаа 11 хувиар ахиулсан дүнтэй гарчээ. Үүнээс гадна 2015 оны сүүлийн хоёр улиралд Төв банкууд нэмж 400-500 тонн алт худалдан авна гэж таамаглаад байна.