Microsoft компанийн дижитал туслах Кортанаг ашиглахын тулд та заавал Windows төхөөрөмж эсвэл Windows 10 үйлдлийн системтэй байх шаардлагагүй. Компани өчигдөр Google Play дээр Кортана аппликейшний бета хувилбарыг байршуулжээ.
Түүнчлэн компани iOS-д зориулсан хувилбарыг нь хөгжүүлж байгаа хэдий ч хэзээнээс хэрэглээнд нэвтрэх тухай мэдээлсэнгүй
Энэхүү аппликейшний тусламжтай та хуанли дээрээ ажил төлөвлөж, интернетээс хүссэн зүйлсээ хайж болно. Түүнчлэн notebook горим хүртэл байгаа учир Кортана таны сонирхол, зуршилд тохируулан танд ойр байгаа ресторан санал болгох, цаг агаарын мэдээ, спортын тоо баримтуудыг харуулах аж.
Гэхдээ энгийн аппликейшн учир та Кортанаг ашиглан утасныхаа тохиргоог хийж, өөр аппликейшнүүдийг ажиллуулж, “Hey Cortana” гэж хэлээд ажиллуулж чадахгүй. Харин оронд нь Home товчлуур дээрээ удаан дараад Google Now биш Кортанаг ажиллуулдаг болгож болно.
Одоогоор Андроид хувилбар нь дөнгөж бета түвшинд байгаа учир Кортана аппликейшнд олон алдаа, Microsoft-ын засах ёстой хэд хэдэн програмын нугалаа байгааг үгүйсгэхгүй. Google Play холбоос
Cortana-г ашиглаж байгааг доорх бичлэгт харуулжээ
Өнгөрсөн долдугаар сард цөөн тооны хэрэглэгчдэд зориулан гаргасан аппликейшн одоо илүү олон хэрэглэгчдэд хүрэх боломжтой боллоо. Гэхдээ зөвхөн АНУ-д байгаа хэрэглэгчид ашиглах учир та бид хоёр “албан ёсоор” ашиглаж чадахгүй.
Түүнчлэн компани iOS-д зориулсан хувилбарыг нь хөгжүүлж байгаа хэдий ч хэзээнээс хэрэглээнд нэвтрэх тухай мэдээлсэнгүй. Харин тун удахгүй илүү олон орны хэрэглэгчдэд нээлттэй болгоно гэжээ.