Одоогийн байдлаар Монголчуудын ихэнх нь Японоос оруулж ирж байгаа хуучин машин унаж байна.
Монголоос гадна Орос, Шинэ зеланд, Мяньмар, Тайланд гээд дэлхийн 20 гаруй улс Японоос машин импортоор авдаг. Эдгээр улсын зарим нь Японоос машин авч улсынхаа гаалиар нэвтрүүлэхдээ маш нарийн шалгуур тавьдаг юм.
Жишээ нь:
- ОХУ гэхэд 5-н жилээс дээш ашигласан, осолд орсон машиныг хилээрээ оруулдаггүй
- Шинэ зеландууд зөвхөн 4 үнэлгээтэй, 100 мянган км-ээс бага явсан гүйлттэй машиныг хилээрээ оруулдаг.
Харин Монгол Улс маань Японд авто замын осолд орсон засвартай, 300-600 мянган км-ээс дээш гүйж, ашиглалтын хугацаа нь дууссан машиныг гаалиар нэвтрүүлж, гаалийн бичиг өгчихдөг. Хууль, дүрэм журамдаа ч шалгуур, үзүүлэлт тавиагүй учир ийнхүү хог, хаягдал болсон машинууд манай гаалиар чөлөөтэй орж ирж байгаа.
Худалдан авагчид осолд ороод тохиргоо нь алдагдсан, аюулгүйн дэр нь задарсан, гүйлтийг нь ухраасан, засвар хийсэн (Вьетнам засвар хийсэн) машинуудыг мэдэхгүй, хямд үнэтэйг нь сонгон авч байна.
Арлын орноос ирж буй машинуудын дийлэнхийг Auction буюу дуудлага худалдаанаас авдаг.
Япончууд дуудлага худалдаагаар зарах машиныхаа бичиг баримтыг цэг, таслалын алдаагүй бүрдүүлдэг зарчимч улс. Японы дуудлага худалдаанаас авах гэж буй машиныхаа бичиг баримтыг заавал шалгаж үзэх нь хэрэглэгч таны үүрэг учир манай компани Таныг энэ талын бүх мэдээллээр бүрэн хангаж байна.
“Стандарт машин” ХХК-нийн www.mashin.mn/auction сайт нь Танд автомашины талаарх бүх мэдээллийг үнэн бодитоор, зураг, үзүүлэлт, үнэлгээ, гүйлт, оношлогооны бичиг ( аукционы хуудас), арлын дугаар зэргээр нягтлан үзэх боломж олгож байгаа.
Тус компани нь Японы “TGM” компанийн Монгол дахь албан ёсны салбар болж, японы дуудлага худалдаанд онлайнаар шууд оролцох эрх авсан юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 2 дахь жилийнхээ нүүр үзэж байна. Одоогоор нийт 600-аад машин оруулж ирэн, эздэд нь хүлээлгэж өгөөд байгаа билээ.
-Та сонирхсон машинаа хувь хүн, албан байгууллагаар дамжуулахгүйгээр сонгон, өөрийн боломжит үнээ өгч, дуудлага худалдаанд шууд оролцоно.
Монголын зах зээлд зарагдаж байгаа машины үнийн дунджаас 5-20 хувь хямдаар худалдаж авах боломжтой. Ингэснээр тухайн машинд засвар, будаг, замаск хийсэн эсвэл гүйлтийг нь ухраасан зэргийг мэдэхгүй авах эрсдэлд орохгүй.
Тухайн машины үнэд үйлдвэрлэсэн он, үнэлгээ (оношлогооны бичиг), гүйлт хамгийн их нөлөөлдөг. Эргэлзээгээ тайлахад оношлогооны бичгээс гадна Та тухайн машины арлын дугаараар тулгаж харах давуу талтай гээд манай сайтад машины талаарх бүх мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн бодит, баталгаатай байгаа.
Mashin.mn сайтаар захиалсан доорх машинууд 30-40 хоногийн дотор эзэндээ хүрлээ.