Их Британийн зэвсэгт хүчинд, ялангуяа тэнгисийн цэргийн хүчинд алба хаах хүсэлтэй залуус жил ирэх тусам ховордож буйн шалтгааныг судалсан “РА Consulting” зөвлөгөө өгөх байгууллага санаанд оромгүй дүгнэлт хийлээ. Тус байгууллага олон нийтийн сүлжээний эрин үед өсөж торнисон шинэ үе ажил олгогчдоос илүү ихийг шаарддаг төдийгүй, ажил амьдралын зохистой тэнцвэр хадгалах үүднээс мэргэжлээ байнга солих нь түгээмэл болжээ гэсэн дүгнэлт хийсэн байна.
Залуусын хувьд интернет, “Твиттер”-ээс тусгаарлагдах нь цэргийн алба хаахад саад болж буй гол хүчин зүйл хэмээн тус байгууллагын тэргүүн Ник Чаффи тайлбарлаж байгаа юм.
Их Британийн Засгийн газар цэргийн албанд элсүүлэх зорилгоор олон сая фунт стерлингийн сурталчилгаа явуулдаг ч үр дүн муу, шаардлагатай албан хаагч дутагдалтай хэвээр. Зөвхөн сүүлийн 12 сарын байдлаар Их Британийн тэнгисийн цэргийн хүчнээс 1740 албан хаагч өөрийн хүсэлтээр халагдсан нь агаарын цэргийн хүчнийхээс хавьгүй өндөр байгаа юм.
Шумбагч хөлөг онгоцны нэг удаагийн аялал 90 хоног хүртэл үргэлжилдэг. Зарим тохиолдолд задгай тэнгист богино завсарлагатайгаар жил орчим болох нь ч бий. Гэтэл орчин үеийн залуус бие махбодь, сэтгэл санааны хувьд ийм урт хугацаагаар тусгаарлагдах хүсэлгүй болоод байгаа юм.
Г.Очирбат