Гурав дахь удаагийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд” наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 6-ны өдрүүдэд болно.
Энэ өдрүүдэд “ЛГБТ” буюу лесбиян, гей, бисексуал, трансжендэр, транссексуал, интерсекс буюу нийтдээ бэлгийн цөөнхийн ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, хүн бүрийн эрхийг хүндлэхийг нийгэмдээ уриалах, бэлгийн цөөнхий талаар нийгэмд хүргэх, ЛГБТ хүмүүсийн зөрчигдөж буй эрхийг олгохоор бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах зорилготой аж.
ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө хөдөлгөөнөөс урган гарсан тэгш эрх, бахархлын үйл ажиллагаанууд дэлхийн ихэхн оронд 1960-аад оноос зохиогдож ирсэн байна. Улмаар хүний эрхийн төлөө баяр болсон байдаг бөгөөд манай улс гурав дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэж байгаа аж.
Хэдий холбогдох хууль, тогтоомжид ялгаварлан гадуурхалтыг бүхэлд нь хориглосон зүйл, заалтууд байгаа ч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн тухай олон нийтийн мэдлэг дутмагаас үүдэн эдгээр хүн нийгмийн бүх салбарт ялгаварлан гадуурхалтад өртсөөр байна.
Ялгаварлан гадуурхалт, түүнээс үүдэлтэй гэмт халдлагаас хамгаалуулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хүртэх зэрэг асуудал эн тэргүүнд тавигдаж байгааг ЛГБТ төвөөс мэдээлж байна.