Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах, ид хийж бүтээх насандаа яваа А.Түвшинсайханд сайхан сэтгэлээр туслахыг хүссэн гэр бүл найз нарынх нь захидлыг бид өчигдөр хүргэсэн билээ.
Сайхан сэтгэлт ах дүүсийн тусламжийн гараа харамгүй сунгасан ч тэрээр таалал төгссөн байна.
Энэ талаар "Түвшинсайхандаа амьдрал бэлэглэе -Save Tushka" фэйсбүүк хуудсанд,
"Бидний хайрт найз А.Түвшинсайхан өнөө өглөө 12 цагийн үед бурхан зүг одлоо.
Анд найзыг минь үхэл амьдралын дэнсэн дээр хүнд өвчинтэй тэмцэж байхад халуун сэтгэлээрээ тулж түшин урам дэм өгч, түүний төлөө залбирч хандив өргөсөн бүх хүнд талархаж байна.
Ганцхан хоногийн дотор 20 гаруй сая төгрөг цугларч, анд минь энэ орчлонд үдлээд буцахдаа түмэн олны хайр хүндэтгэлийн дунд ямархан том орон зайтай амьдарч байсныг баталлаа.
Бид та бүхний чин сэтгэлийн хандивыг анд найзынхаа ар гэрийнхэнд албан ёсоор хүлээлгэн өгөх болно. "Түвшинсайхандаа амьдрал бэлэглэе" аянаа зогсоож буйгаа мэдэгдэж, түүний ар гэр, найз нөхөд, хамт олон болон тусалж дэмжсэн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.