Өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЭНЭ ОНД БАГТААН 25 СУРГУУЛЬ, 47 ЦЭЦЭРЛЭГ ҮҮДЭЭ НЭЭНЭ
2015-2016 оны хичээлийн жил хүүхэд бүр өөрийгээ нээсэн хичээлийн жил байгаасай гэж хүсч байна. Энэ жил 218 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Энэ нь СӨБ-д хамрагдах шаардлагатай хүүхдийн 84 орчим хувьтай тэнцэнэ. Өмнө нь энэ үзүүлэлт 70 хувьтай байсан ч 80 хувь дээр ирээд гацчихсан. Хоёр жилийн өмнө л СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоо 220 000 байсан. Харин энэ жил нийт 257 мянган цэцэрлэгийн насныхан байна. Үүнд төрөлтийн хурд нөлөөлсөн. Харин шинэ цэцэрлэг барих хурд удаан байлаа. Цаашдаа ч төрөлт саарах дүр зураг харагдахгүй байна. Жилд дунджаар 80 мянган хүүхэд мэндэлдэг. Энэ тоо 100 мянга руу дөхөхөөр байна. Одоогийнхоос 30-40 хувиар өсөх нь. Иймд тухайн үед шаардлагатай сургууль, цэцэрлэгийг барих зардлыг дараа жилийн төсөвт суулгуулна. Эс бөгөөс ачаалал жилээс жилд өснө. Саяхан бид 3 сая дахь иргэнээ хүээн авсан бол одоо тэдгээр иргэдийнхээ сурах орчныг бүрдүүлэх шаардлага гарч байна.
Есөн сардаа багтаан дахин 15 барилга хүлээн авахаар ажилллаж байна.
Энэ хичээлийн жилээс эхлэн хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэхээр УИХ хууль баталсан. Хэрэв ирэх арван нэгдүгээр сард төсвийн тодотголоор энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталвал цэцэрлэггүй 40 орчим мянган хүүхэд гэртээ үлдэх шаардлагагүй.
Сургууль, цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэхээр улсын хэмжээнд 251 барилга барьж байна. Зөвхөн улсын төсвийг харалгүй, бид өөр боломжийг ч эрэлхийлдэг. Японы буцалтгүй тусламжаар 10 цэцэрлэг ашиглалтад оруулахаар болж, ажил нь эхэллээ. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1 цэцэрлэг, 22 сургууль байгуулахаар болсон. Концессийн гэрээ хийсэн компаниудын санхүүжилтийг ойрын хугацаанд шийдэн, ажил нь эхэлнэ.
Энэ ондоо багтаан 25 сургууль шинээр нээнэ. Ингэснээр сургуулийн суудал 12338-аар нэмэгдэх юм. Мөн 47 цэцэрлэг үүдээ нээн, 7200 хүүхэд авна. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд.
Өнөөдрийн байдлаар бол 8 сургууль, 10 цэцэрлэг, 2 дотуур байр, 4 спорт танхим ашиглалтад оржээ. Есөн сардаа багтаан дахин 15 барилга хүлээн авахаар ажилллаж байна. Үүний 7 нь цэцэрлэг, 3 нь сургууль, 2 нь дотуур байр, 3 нь спорт танхим.
Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажил төсөвт мөнгө нь бүрэн тавигдаагүй ч их хурдан урагшилж, удахгүй ашиглалтад орно. Барилгын ажил гүйцэтгэгчдийн чадавхи их сайжирчээ. 11 дүгээр сургуулийг 10 сард багтаан ашиглалтад өгнө.
Сургуулийн засварт энэ жил 4.2 тэрбум төгрөг буюу маш бага мөнгө батлагдсан. Засвар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
ЦӨМ ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ хичээлийн жилээс эхлэн 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-иудад цөм хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бид туршилтаа явуулсан.
Үүнтэй холбогдуулан 7000 багшид арга зүйн сургалт явуулж дууслаа. Багш нарын гар дээр цөм хөтөлбөрийн гарын авлагыг хүргэсэн.
Хүүхдийн сонирхлын дагуу хийх үйлээ хүүхэд өөрөө сонгоно.
Үүн дээр нь тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх нь цөм хөтөлбөрийн зорилго.
Үр дүнд нь хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвартай болно.
Залуу ээж аавууд хүүхдээсээ бие даан хувцсаа өмсөхийг, хоолоо идэхийг хүсдэг шүү дээ. Хөтөлбөрийн талаар ярихад нэг цаг шаардлагатай. Хамгийн чухлыг нь онцолвол сурагчдад бүтээлчээр суралцах арга барилыг л эзэмшүүлнэ. Сургалтын хөтөлбөр бүр үүнд чиглэнэ. Жишээ нь гадаад хэлний хичээлээр хүүхэд ямар арга барил эзэмших вэ гэхээр гадаад хэлээр харилцаж сурахын сацуу тэр хэлээр мэдээлэл авах чадвар эзэмшинэ. Түүх, нийгмийн ухаанаар судлан шинжлэх, урлагийн хичээлээр бүтээлчээр илэрхийлэх арга барилтай болно. Энэ бүхэн нийлээд асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулан ажиллах иргэн бэлтгэх юм. Бид өмнө нь агуулгад суурилсаар ирсэн. Одоо агуулга дундаас чухлыг нь аваад, илүү бүтээлч, илүү чадамжтай сурагч бэлтгэхэд анхаарч байна. Ийм хүүхэд амьдрах ухаантай, бие даах чадвартай болно.
СУРАГЧДЫГ ХЭРХЭН ҮНЭЛЭХ ВЭ?
Үүнийг дагаад үнэлгээ ч өөрчлөгдөнө. Жишээ нь байгалийн ухааны хичээлээр хүүхдийг үнэлэхдээ сорилт, туршилт хийх чадварыг нь л чухалчилна. Шинжлэх ухаан танин мэдэхээс, сэдлээс эхэлдэг. Багшаар хэлүүлэх биш, өөрөө л аливааг ажиглах, түүнийгээ турших, үр дүнг нь баталгаажуулах нь чухал. Дараа нь онолын мэдлэгийг бататгах тухай ярина.
Тэгэхээр бүтээлч, санаачлагатай байдлыг үнэлгээнд голлоно. Хоосон ярьдаг хүнээс илүү хийж бүтээдэг, нийгмийн идэвхтэй, бүтээлч иргэнийг л төлөвшүүлэх гээд байгаа юм. Үүнтэй уялдан сургуулийн менежмент том, жижиг сургууль эсэхээс хамааран өөрчлөгдөнө. Хөдөө авах ёстой хүүхдээсээ цөөн хүүхэдтэй сургууль ч бий. Харин Улаанбаатарын сургуулиуд номын сан зэрэг талбайг хэрхэн ашиглах уу гээд өөр өөр арга барил ашиглана. Жишээ нь музей үзэхийг сургалтын хөтөлбөрт багтаан, музей үзэх цаг тусгайлан гаргаж байна.
Ингэж арга барил, хүүхдүүд, багш нар, хандлага өөрчлөгдөж байгаа тул эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэх учиртай. Орон нутгийн байгууллагуудын, иргэний байгууллагуудын оролцоо ч чухал.
КОКА КОЛА, ПЭПСИ ГЭХ МЭТ САХАР ИХТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХ ЁСГҮЙ
Хүүхдүүдэд өгдөг хүнсний бүтээгдэхүүнд онцгой анхаарна. Буфетуудад худалдаалдаг сахарын орцтой бүтээгдэхүүнийг эрс хориглоно. Энэ бүтээгдэхүүний уршгаар хүүхдийн шүд өвчлөх нь ихэслээ. Кока кола, пэпси гэх мэт сахар ихтэй бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдаалах ёсгүй. Захирлууд энэ шийдвэрийг ажил хэрэг болгоно. Бэлэн гоймон гэх мэт худалдаалах хориотой бүтээгдэхүүний жагсаалт есөн сарын 1 гэхэд та бүхний гар дээр очно.
БАГШ НАРЫН ТУХАЙД
Энэ хичээлийн жилд 35700 багш ажиллана. Багш нарыг мэрэгшүүлэхэд онцгой анхаардаг. Багш нараа компьютержуулах талаар олон жил ярьсан. Энэ төсөл аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Компьютерууд нь үйлдвэрлэлийн шатандаа байна. Нийт 11 мянган суурин компьютер суурилуулна. Мөн энэ жил 174 цахим лаборатор ашиглалтад орсон. Видео хичээлүүд ч нэмэгдсэн.
Багш нарын боловсролд хамгийн чухал нь дадлага. Тэд 4 жил суралцахдаа 4 удаа дадлага хийнэ. Өндөр оноотой, тэтгэлгээр суралцах оюутнуудыг багш болоосой гэж бид их хүсдэг.
Энэ жил “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас”, “Ном” үндэсний хөтөлбөрүүд үргэлжилнэ. Хүүхэд бүрийн авьяасыг нээх ажил тогтворжсон. Судалгаа авахад нийт 121 төрлийн дугуйлан сургуулиуд дээр ажиллаж байна. Эдгээрт хүүхдүүд давхардсан тоогоор 110 хувь хамрагдсан. Огт хамрагдаагүй хүүхэд ч байна. Мөн 2 дугуйланд явдаг хүүхдүүд ч байна.
СУРАХ БИЧГИЙН ҮНЭ ХЯМДАРСАН
70-90 төрлийн 74 450 сурах бичгийг дунд, ахлах ангийн номын санд хүргэлээ. Анги бүрт 432 мянган төгрөгийн ном хуваарилсан юм. Сурах бичгийн үнийн талаар жил бүр ярьдаг.
Энэ жил өмнөх жилийнхээс хямдарч, нэг сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байна. Бага ангийн сурах бичгүүдийг сургууль бүрт нь тараачихлаа. Нэгдүгээр ангийнхан цоо шинэ сурах бичгээр хичээллэнэ.
Дунд ангийн хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбогдуулан сурах бичгийг нь есөн сарын 1-дээ багтаахаар ажиллаж байна. 10-12 дугаар ангийнхны сурах бичиг хэвлэлтээс гарсан.
ДЭЭД БОЛОВСРОЛД ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨССӨН
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 99 их сургууль ажиллан, эдгээрт 169 мянган оюутан элсэн суралцах юм. 12 жилийн сургалтын системд шилжсэнтэй холбогдуулан энэ жил төгсөгчдийн тоо буурсан. Өмнөх жилүүдэд энэ тоо 200 мянга байсан юм. Сүүлийн жилүүдэд их дээд сургуулийн тоо буурч байна. Зарим сургуулиудыг татан буулгаж, заримыг нь нэгтгэсэн учраас ингэж буурсан.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнд 3000 оюутан 70-100 хувийн тэтгэлэг авахаар болсон.
Дээд боловсролын энэ хичээлийн бас нэг онцлог нь CDIО гэсэн, MIT их сургууль болон ЮНЕСКО-гийн санаачилсан хөтөлбөр юм. Энэ нь залуучууд руу чиглэсэн, тэднийг мэддэгээс гадна чаддаг боловсон хүчин болгож төлөвшүүлэх хөтөлбөр. Үүний тулд үйлээр сургах буюу туршилт хийх, зохион бүтээх аргыг түлхүү ашигладаг юм билээ. ШУТИС энэ хөтөлбөрт элсэн орсон. Сингапурын ТИМАСЕК сантай бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэд хөрөнгө оруулалт хийснээр МУИС, ХААИС, ШУТИС-д суурилсан, 150 багшийг CDIО хөтөлбөрт хамруулах юм. Инновацийн бүтээгдэхүүн бий болгох орчныг ингэж бүрдүүлнэ. Ер нь дээд боловсролын байгууллагуудын хөрөнгө оруулалт сүүлийн 3 жилд огцом өссөн. МУБИС, Анагаахын их сургууль инновацийн төвөө энэ онд ашиглалтад оруулна.
ХААИС 20 орчим лаборатор ашиглалтад орууллаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах, түүнийгээ олон улсын зах зээлд гаргах суурь судалгааны ажлыг тэнд хийнэ. МУИС ч инновацийн төв байгуулахаар бэлтгэл хангаж байна. Энэ бүхний үр дүнд их сургуулиуд сургалтын төлбөр дээр дулдуйдахгүй болно. Өөрөө орлого олох чадалтай болсноор гарааны бизнесүүдийг төрүүлнэ. Бид эрх зүйн орчныг нь баталсан. Анхны компаниуд байгуулагдсан. Гэхдээ илүү олон болж, амжилтад хүрэх дэд бүтцийг нь одоо байгуулж байна.
Япон улсад 1000 инженер бэлтгэхээр болсныг та бүхэн мэднэ. Энэ хөтөлбөр хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 186 оюутан, багш хамрагдсан. Японы эрдэмтэдтэй хамтран 20 чиглэлээр судалгаа явуулснаар энэ хөтөлбөр улам эрчимжинэ. Японоос багш нар ирж, манай багш нар Японд дадлага хийж байна.
НЭГДҮГЭЭР ДАМЖААНЫХНЫ ТӨЛБӨРИЙГ Л АХИУ НЭМСЭН
Дээд сургуулийн төлбөртэй холбоотой мушгин гуйвуулсан нэг мэдээ яваад байна. 2, 3, 4 дүгээр дамжааны төлбөрийг 10-аас дээш хувиар нэмээгүй. Оюутан тухайн сургуульд элссэний дараа төлбөрийг нь огцом нэмэх явдлыг төрийн өмчит сургуулиуд халсан.
Төлбөр инфляцитай уялдан өсдөг ч бид аль болох инфляциас доогуур түвшинд асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Нэгдүгээр дамжааныхны төлбөрийг л ахиу нэмсэн. Ялангуяа МУИС болон АУИС-ийн төлбөр 20 хувиар нэмэгдсэн. Иймд би төлбөрөө бууруулах чиглэл өгсөн.
Анагаахын сургууль нийт элсэгчдэдээ 5-10 хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байна. МУИС байгалийн болон шинжлэх ухааны чиглэлээр суралцах, 650–аас дээш оноотой оюутнуудад 30 хувийн тэтгэлэг олгосон. Энэ их зөв шийдвэр. Яагаад гэвэл инженер болох сонирхолтой хүүхдүүд бага байдаг. Гэтэл бид энэ мэргэжлийн хомсдолтой. Ихэнх нь нийгмийн ухаан руу чиглэдэг.
Амьдралын боломжгүй өрхийн хүүхдүүдэд олгодог Төрийн сангийн тэтгэлэг байдгаараа байгаа. Бүүр онцгой хүүхдэд сургууль нь өөрөө ч тэтгэлэг олгодог.
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир