Үндсэндээ нийтийн тээвэр орлого хөөцөлддөггүй, цаг минутаа барьдаг, 2-5 минут тутамд явдаг систем рүү шилжинэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр мэдээллээ.
Автобусууд шинэ чиглэлээр буюу богино эргэлтээр явж эхэлснээс хойш иргэдийн халааснаас илүү мөнгө гарах болсон талаар шүүмжлэл бий. Учир нь хотын захаас нэг автобусанд суугаад хүрэх газраа хүрдэг байсан бол одоо богино эргэлттэй болсноор илүү мөнгө төлөх болсон.
Тэгвэл чиглэлийн өөрчлөлтийг өнгөрсөн жил наймдугаар сард 10 хоног богино эргэлтийг туршсаны үндсэн дээр нийтийн тээврийн 40 хувь нь богино эргэлтээр явуулах болсон байна.
Энэ талаар тэрээр “Нийтийн тээвэр эрхэлж буй байгууллага ашиг орлого хөөцөлддөг байдал манайхаас өөр хаана ч байхгүй. Нийтийн тээвэр бол манай хотын амьсгал, зүрх, нэг номерын үйлчилгээ. Энэ утгаараа иргэдэд хүрдэг, цэвэр цэмцгэр үйлчилгээг нэвтрүүлье гэж байгаа юм. Нийтийн тээвэр Улаанбаатарт хөгжсөнөөс хойш анх удаа хийж байгаа өөрчлөлт юм. Нэг буудал дээр 5-10-раа шавдаг асуудлыг болиулж, цаг минутаараа явдаг болоход шинэчлэлийн ач холбогдол оршиж байна” гэсэн юм.
Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг компаниуд богино эргэлттэй болсноос үүдэн хэвийн ажиллагаа алдагдаж байгаа тул ажил хаялт хийх тухайгаа зарласан. Харин энэ талаар тэрээр “Ажил хаялт хуультай. Гэнэт нэг өдөр бичгээ өгөөд маргааш нь асуудал ярьдаг зүйл байхгүй. Хуулиа л мөрдөнө” гэв.