Казахстаны нийслэл Астана хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаанууд явагдаж дууслаа.
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эрэгтэй -81кг, эмэгтэй -63кг-ийн шилдгүүд тодорсон юм.
Эрэгтэйчүүдийн -81кг-ийн жинд World Masters-ийн алт, Их дуулгын хошой алтан медальт Японы залуу бөх Нагасе Таканори аваргын алтан медалийг хүртэж, ийнхүү дэлхийн шинэ аварга төрж байна.
Түүнчлэн энэ жингийн мөнгөн медалийг дэлхийн аваргын алт, хүрэл медальт Францын жүдоч Лойч Пиетри, харин хүрэл медалийн эздээр хоёрдугаар тойргийн барилдаанд манай бөх О.Ууганбаатарыг ялсан Канадын жүдоч Антойне Валоис-Фортиер болон Бразилын тамирчин Виктор Пеналвер нар тус тус хүртсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн -63кг-ийн жингийн аваргын алтан медалийг A хэсгийн аваргын төлөөх барилдаанд Ц.Мөнхзаяаг ялсан өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт Словенийн жүдоч Тина Трстеняк хүртлээ.
Тус жингийн хүрэл медалийг Францын бөх Кларисса Агбегнен, харин мөнгөн медалиудын эзнээр Японы Мику Таширо, Монголын жүдоч Ц.Мөнхзаяа нар тус тус шалгарлаа.