-Гахайн махны хэрэгцээний 30 хувийг дотоодоосоо хангадаг-
Сүүлийн таван жилд гахайн махны хэрэглээ 10 дахин өссөн гэвэл Та итгэх үү. Бидний өргөн хэрэглэдэг гурил, будаа, төмс ч биш, гахайн мах шүү. Гэхдээ таны энэ зуны зоогонд гахайн махны орцтой хэдэн хоол байсныг бодоод үз дээ. Энэ мэт шалтгаан уг өсөлтийн хариулт болно. Харамсалтай нь бид гахайн махны хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авч байна.
Уг нь бидэнд гахайн махны хэрэгцээгээ дотоодоосоо хангаж байсан түүх бий. Социализмын үед гахайн махны завод ажиллаж, тэндээс хөдөлмөрийн баатар хүртэл төрж байжээ.
Манай улсын гахайн махны хэрэгцээ бусад улстай харьцуулахад бага. Гэсэн ч бид 6000 орчим тонн махны хэрэгцээгээ хангаж чадахгүй л сууна. Тэгвэл гахайн аж ахуй эрчимтэй хөгжихгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
ЭМЗЭГ АМЬТАН
Юун түрүүнд энэ төрлийн аж ахуйн зардал их ч үр ашгаа удаан хугацаанд өгдөг гэдгийг салбарынхан хэлдэг. “Гахайн аж ахуй багаар бодоход гурван жилийн дараа ашгаа өгдөг. Тэр хүртэл тэвчих л хэрэгтэй” гэж “Зургаан хошуу” компанийн ерөнхий захирал, Гахайн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн М.Золзаяа хэлсэн. Мөн их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тухайлбал, 1000 гахайтай аж ахуй байгуулахад 1.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Үүнээс гадна байгуулсны дараах гурван жилийн зардлыг тооцвол ашиг олох хүртлээ дор хаяж хоёр тэрбум төгрөгтэй байх шаардлагатай аж.
Та магадгүй энэ мөнгийг юунд зарцуулдгийг гайхаж болох. Гэхдээ аж ахуй гэдгийг тав, арван гахай, модон амбаар, төмсний хальс зэргээр бүү төсөөлөөрэй. Жишээ нь, “Зургаан хошуу” аж ахуйн байранд орохын тулд заавал цагаан нөмрөг өмсөх шаардлагатай. Улмаар шилэн цонхны цаанаас л байрны “эзэд”-ийг харах боломжтой. Гайхах хэрэггүй, энэ бол дэл- хийн жишиг. Ийм байранд байрлаж байж, таны тавган дээрх чанартай хүнс бий болно. Эс бөгөөс элдэв вирус тээх, өвчин тусах өндөр эрсдэлтэй, эмзэг амьтан бол гахай.
Тэгэхээр тэднийг хамгаалах, арчлах, асрах тухай асуудал хөндөгдөж байна. Та дуулсан байх. Жилийн өмнө “Гроватз” компанийн аж ахуйд сонгомол мялзан өвчин гарч, гахайн сүргийг нь устгасан. Үүгээр зогсохгүй, ойр хавийн аж ахуйн сүргийг ч устгалд оруулжээ. Ер нь манайд ийм төрлийн өвчин гарах магадлал өндөр болохыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн ярьсан. Харин Гахайн аж ахуй эрхлэгчдийн холбооныхон үүнийг эм, тарилга, мэргэшсэн зоотехникчгүйтэй холбон тайлбарлаж байлаа.
Мянган гахайтай аж ахуй байгуулахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай
Түүнчлэн гахайн аж ахуй нь импортын тэжээлээс хамааралтай. Гахай эрдэнэ шиш зэрэг цардуул ихтэй хүнстэй иддэг. Манайд энэ төрлийн хүнсний нөөц хомс тул гахайчид маань байгаа түүхий эдээ ашиглан тэжээл бэлдэж эхэлжээ. “Зургаан хошуу” компани тэжээлийн жижиг үйлдвэр байгуулж, буудай зэрэг бүтээгдэхүүнээр тэжээл үйлдвэрлэж байна. Тэд хэрэгцээгээ хангаад, үлдсэнийг нь худалддаг. Гэхдээ манай гахайн аж ахуйнууд тэжээлийнхээ ихэнхийг импортоор авч байгаа аж. Тиймээс “Гахайн аж ахуйг газар тариалантай хослуулан эрхэлбэл тохиромжтой” гэж компанийн ерөнхий захирал зөвлөж байсан. Гэхдээ гахайчдын хувьд тэжээлийн асуóдал аль нэг хүчин зүйлээс хамааралтай хэвээр байх нь.
Өдгөө 400 орчим иргэн, аж ахуйн нэгж гахай маллаж байна. Үүний ердөө хоёр нь 4000 гаруй гахайтай, тогтмол үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуй. Харин үлдсэн нь жижиг аж ахуй эрхлэгчид. Энэ дунд өрхийн хэмжээний аж ахуй гол жин дарж байна. Тэдний гахай маллаж буй нь бидний өмнөх төсөөлөл шиг. Харин үүнийг хүн амын хүнсний чанарыг хангаж гэж ойлгож болох уу. “Гахайн аж ахуйг үйлдвэрлэл гэж ойлгох хүн цөөн.
Амьжиргаагаа залгуулах төдийгөөр эрхэлж байна. Мал маллаж буй мэтээр ямар ч зардал гаргахгүй, гагцхүү орлого олохыг бодох юм” гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны мал ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл хэлсэн. Өөрөөр хэлбэл, бид эрчимжсэн аж ахуйг уламжлалт буюу мал маллахтай адил сэтгэхээ болих цаг болжээ.
Дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зөвхөн зоогийн газруудад нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Та, бид хүнсний захуудаас худалдан авч хэрэглэж буй махны дийлэнх нь импортынх. Хиаманд хэрэглэдэг өөхийг л гэхэд Европын орнуудаас авдаг байна. Тэгвэл Европоос таны аманд орох хүртлээ хэр зам туулдаг болоод тэр зуур чанарт нь хэр зэрэг өөрчлөлт гардгийг бодож үзэх цаг болжээ.
Уг нь бидэнд дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох боломж бий. Урд хөрш гэх гахайн махны “мангас” байна. Тус улсын махны хэрэгцээний 60 хувийг гахайн мах эзэлдэг.
Мөн дотоодын хэрэгцээ ч дутахааргүй өснө. Хүн амын хэрэгцээтэй зэрэгцээд гаднын ажиллах хүч махны гол хэрэглэгч болдог аж. Түүнчлэн жуулчдыг ч мартаж болохгүй.
“Гахайн аж ахуй жигдэрчихвэл ашигтай. Гахай жилд 2.4 удаа төллөдөг, хурдан үрждэг” гэж гахайчид хэлсэн. Хэрэв бид 80 мэгжтэй буюу 3000 гахайтай 7-8 аж ахуйг нэмж байгуулбал дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой аж. Тэгэхээр гахайн эрчимжсэн аж ахуйн эрчийг нэмэхийн тулд жижиг гахайчид хамтран нэгдэх шаардлагатай байна. Мөн удаан хугацаанд хүлээлгэх ч урт хугацаанд, өндөр ашиг өгөхийг нь бодолцон аж ахуйг тууштай эрхлэх нь чухал байгаа аж. Салбарын яам ч гахайн аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэж ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл ярьсан юм.
Г.Байгал