Казахстаны нийслэл Астана хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Энэ сарын 26-нд эрэгтэйчүүдийн -73кг жингийн барилдаанууд явагдсан юм. Тус жинд ОХУ-ын жүдочид болох Мансур Исаев, Муса Могушков нар оролцсон ч дэлхийн аваргаас медальгүй хоцорсон.
Лондонгийн олимпийн аварга Мансур Исаев БНСУ-ын жүдоч Ан Чан Римд ялагдаж, харин Муса Могушков эхний тойргийн барилдаандаа манай бөх Ганбаатарын Одбаяртай учраа таарч ялагдан тэмцээнийг орхисон юм.
Оросын жүдочдын барилдааныг шигшээ багийнх нь ерөнхий дасгалжуулагч Дмитрий Морозов ийнхүү дүгнэв.
Муса Могушков зохион байгуулагчдын буруугаас болж ДАШТ-ий эхний барилдаанаа хийхээсээ өмнө ямар ч бие халаалт хийж амжаагүй гэв. Учир нь бие халаалтын өрөөн дэх самбар ажиллахгүй байсны улмаас Могушков эхний барилдаанаа хэзээ хийхээ мэдээгүй байсан. Ийм зүйл болох ёсгүй. Энэ бол зохион байгуулагчдын зүгээс гаргасан маш том алдаа гэсэн юм.
Харин Мансур Исаев болон Өмнөд Солонгосын жүдочийн барилдааныг шүүгч буруу шүүсэн гэж үзэж байгаа аж. Солонгосын жүдоч идэвхгүй барилдаж байсан ч шүүгч түүнд торгууль оногдуулаагүй гэсэн юм.
Сануулахад ОХУ-ын баг тамирчид одоогийн байдлаар Астанагийн татамигаас нэг л медаль хүртээд байна. Тодруулбал -66кг-ийн жинд Михаил Пуляев мөнгөн медаль хүртсэн юм.
Эх сурвалж: РИА Новости