ДАШТ-ий зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн +78кг-ийн жингийн барилдаанууд боллоо.
Эмэгтэйчүүдийн +78кг-ийн аваргын алтан медалийг Хятадын Ю Сон хүртэв. Ингэснээр Хятадын баг тамирчид энэ жилийн дэлхийн аваргаас анхны алтан медалиа авч байгаа юм.
Түүний өрсөлдөгч Японы Мегуни Тачимото финалийн барилдаанд торгуулийн оноогоор ялагдаж, харамсалтай нь мөнгөн медалийн болзол хангав.
Хүрэл медалийг мөн л Их наран улсын тамирчин Канае Ямабе болон хоёрдугаар тойргийн барилдаанд О.Жавзмааг ялсан өнгөрсөн оны дэлхийн аварга Кубын жүдоч Идалис Ортиз нар тус тус хүртлээ.
-100кг-ийн жинд нийт 55 бөх бүтэн өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Японы залуу жүдоч Хага Рюносуке аваргын алтан медалийг хүртлээ. Ингэснээр Японы баг тамирчид энэ жилийн дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэж байна.
Харин түүний өрсөлдөгч гуравдугаар тойргийн барилдаанд Н.Түвшинбаярыг ялсан Челябинскийн дэлхийн аваргын хүрэл медальт Германы Карл-Ричард Фрей юм. Тэрээр энэ онд медалийнхаа өнгийг хувиргаж, мөнгөн медалийн эзэн боллоо.
Хүрэл медалийн эзнээр Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг торгуулийн барилдаанд ялсан Бельгийн залуу жүдоч Тома Никифоров хүртсэн юм.
Түүнчлэн 2013 оны Риогийн дэлхийн аваргын хүрэл медальт Герман жүдоч Димитри Петерс мөн л хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болж байна.