Зургаан сайд гэхээсээ илүүтэй дэд сайдын суудалд хэнийг томилох тухай яриа сүүлийн өдрүүдэд нэлээд хүчтэй яригдлаа. Учир нь Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ауйн дэд сайд Б.Батзориг, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан.
Үүнтэй зэрэгцэн орны хүмүүсийг нь томилох асуудал хөндөгдөх болсон. Дэд сайдын тухайд нэрсийг нь УИХ-д өргөн барьж, хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилдог.
Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл намаасаа дэд сайдын суудалд дэвшүүлэх хүмүүсээ шуурхайлан ярилцсан. Энэ удаад АН намынхаа залуучуудыг тэр дундаа аймгуудын АН-ын дарга нараас томилохоор санал нэгджээ. Энэ тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн твиттертээ нэр, устай нь тодорхой мэдээлэл өгсөн.
Л.Эрхэмбаяр: “Ардчилсан намын дүрмээр З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогтыг дэд сайд болгох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн жиргэжээ.
Ингэхдээ тэрээр “Ардчилсан намын дүрмээр З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогтыг дэд сайд болгох нь зүйтэй гэж үзлээ” гэж мэдээлсэн. Ямартай ч дэд сайдуудын нэр эхнээсээ тодорхой болоод эхэлжээ. Хэдийгээр зургаан сайдын нэр өнөөг хүртэл тодроогүй ч дэд сайдуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, томилж магадгүй гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдын нэрийг намрын чуулганаар өргөн барих шийдвэр гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд түүнд ирэх сарын 6-ны дотор сайд нарыг томилох асуудлыг оруулж ирэх тухай албан тоот явуулаад буй. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тоотын хариуг хараахан ирүүлээгүй байгаа. Гэхдээ намын гишүүд нь Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа “Засгийн газрын гишүүний орон тоо гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэсэн хуулийг мөрдөж ирэх сарын 4-ний өдөрт багтан сайд нарын нэрийг өргөн барих нь зөв гэсэн саналыг дэмжсэн гэнэ. УИХ-ын дарга энэ өдрүүдэд эзгүй байгаа.
Түүний эзгүйд Ерөнхий сайд “Засгийн газрын гишүүнийг томилох тухай” төслийг өргөн барьвал УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хүлээн авч магадгүй. Ингээд УИХ-ын даргын зөвлөлийг хуралдуулж ээлжит бус чуулганы товыг тогтооно гэсэн албан бус мэдээлэл ч байна.
Д.Цэцэг