Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 70 хувь нь 10 болон түүнээс дээш жил ашиглагдаж байгаа болохыг Замын Цагдаагийн Газраас мэдээллээ.
Тухайлбал 10-аас дээш жил ашиглагдаж байгаа автомашины тал нь 10-15 жил, таван машин тутмын нэг нь 20-иос дээш жил ашиглагдаж байгаа юм байна.
Дэлхийн улс орнуудад нэг жилд дунджаар нийт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 10 хувь ашиглалтаас хасагддаг. Харин Монгол Улсын хувьд хуучин автомашиныг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс ашиглалтаас хасагдсан автомашиныг дахин боловсруулах талаарх судалгааны ажил хийж байна.
Автомашин дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр БНСУ-ын “Hyundai” компани хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа ажээ. Мөн Нийслэлийн Үйлдвэр технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдэд тус үйлдвэрийг байгуулахаар газартай нь очиж танилцан, хамтран ажиллах саналаа нийслэлийн удирдлагуудад хүргүүлээд байгаа юм байна.
Эцсийн байдлаар байршлаа хараахан сонгоогүй байгаа гэж эх сурвалж мэдээлсэн юм. Автомашиныг дахин боловсруулснаар түүний 95 хувийг дахин ашиглаж, Монгол Улсын эдийн засагт жилд дунджаар 15 сая орчим ам.долларын хөрөнгийг бий болгох боломжтой гэх судалгаа хийснээ Зам, Тээврийн яамнаас танилцуулжээ.
Мөн автомашиныг дахин боловсруулах талаар хууль эрх зүйн орчин Монгол Улсад байхгүйтэй холбоотойгоор салбарын яам бусад орны туршлагыг судалж, хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна.
Э.Нарантунгалаг