Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл үргэлжилж байна.
Энэ удаад Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлнэ. Тэгэхээр шинээр газар авах нэг иргэнд дунджаар 0.3 га газар ноогдож байна. Уг нь бид хуулиараа 0.7 га газар эзэмших эрхтэй. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодруулахад "Нэг иргэнд 500 метр кв газар төлөвлөсөн. Бусад газарт нь сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн" гэсэн юм.
Газрын цахим бүртгэл энэ сарын 25-нд 12 цагаас эхэлсэн бөгөөд 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Энэ хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд энэ бүртгэлд хамрагдах юм.
Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлаарай гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.