УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хэсэгчлэн хориг тавьсныг хүлээн авах нь зүйтэй хэмээн ИЗНН үзсэн.
Энэ хүрээнд өнгөрөгч долоо хоногт Чингисийн талбайд “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхийг бид эсэргүүцэж байна” уриан дор иргэдээс хоёр өдрийн турш санал авчээ. Энэ үеэр 5000 гаруй иргэн Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж, гарын үсгээ зурсан байна.
ИЗНН 15 жилийн турш авлига, хээл хахуулийн эсрэг бодлого баримталсаар ирсэн. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ИЗНН-ын удирлагууд “Авлигын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул бид энэ үзэл баримтлалдаа үнэнч байна. Нийгмийн шударга ёсны төлөө, нийгмийн баялгийг хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байна. Энэ хүрээнд УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүлнэ” гэсэн юм.
Өршөөл үзүүлэх хуульд авлига, албан тушаалын хэргүүдийг чөлөөлсөн боловч үүнээс үүдэн хохирсон иргэдийн хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь зүйд нийцэхгүй хэмээн ИЗНН үзжээ.
Мөн Өршөөлийн тухай хуулийг тайлбарлахдаа хэт нэг өнцгөөс, мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа нь иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх эх үүсвэр нь болж байна гэсэн юм.
Өнөөдөр авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхөөс илүүтэй Монгол Улсынхаа гадаад нэр хүндийг өргөх, эдийн засгаа эмхлэх, цаг үеийн асуудалдаа анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Энэ жилийн үргэлжилсэн улстөржилт улс орны хөгжлөөс хойш татаж, эдийн засгийн боломж нөөцийг шавхлаа. Олон улсын эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэсэн үед бид хэрээс хэтэрсэн өртэй, хямралыг давах бодит төлөвлөгөөгүй сууж байгаа нь харамсалтай байна гэж мэдэгдлээ.