ОХУ-ын “Яблоко” /Нэгдсэн Ардчилсан/ намын нөлөө бүхий гишүүн Василий Поповыг Финляндын цагдаа нар Оросын эрх баригчдын хүсэлтээр баривчилсан талаар “Finnish media” мэдээлжээ.
Түүнийг Финляндын зүүн хэсэгт орших Йонсү хотод орших гэрээс нь пүрэв гарагт баривчилсан байна. Оросын эрх баригчид түүнийг ОХУ-ын Бүгд найрамдах Карель улсын нийслэл Петрокаводод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн залилан хийсэнд буруутгаж байгаа аж.
Харин Василий Попов өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Энэ бүхэн улс төрийн хавчилга. Учир нь Бүгд найрамдах Карель улсын захирагч Александр Худилайнен нь манай өрсөлдөгч намын гишүүн. Түүний намын хэд хэдэн дээгүүр албан тушаалтнуудыг хууль сахиулагчид шалгаж эхэлсэн” хэмээн “Finnish daily” сонинд мэдээлсэн байна.
Василий Попов Карелийн нөлөө бүхий бизнес эрхлэгч бөгөөд энэ оны эхээр Финляндад суурьшсан байна.