Эргэн төлөгдөх нөхцөлтэй “Мабүчи” тэтгэлгийн төсөл энэ хичээлийн жилээс Монгол Улсад анх удаа хэрэгжих гэж байгаа нь онцлох үйл явдал юм. Монголын аль ч их, дээд сургуулийн оюутанд олгох уг тэтгэлгийн хэмжээ 1500 ам.доллараас эхэлнэ. Сурлага сайтай боловч санхүүгийн асуудлаас болж сургуулиа орхидог оюутнууд олон байгаа талаар гарын үсэг зурах арга хэмжээнд ирсэн их, дээд сургуулийн захирлууд ярьж байлаа.
Эргэн төлөгдөх тэтгэлэг нь нийгэмд хариуцлагатай, бие хүнийг бэлдэх зорилготой
Аль ч банк оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгодог болсон. Гэвч зээлийн хүү, барьцаа, бичиг баримт бүрдүүлэх зэрэг асуудлаас болоод оюутнууд зээл авч чаддаггүй тохиолдол олон бий. Тэгвэл “Мабүчи” тэтгэлэг нь хатуу дүрэмтэй гэрээ, бичиг баримт бус дан ганц итгэлцэл дээр тогтож буйгаараа онцлог. “Өндөр хөгжилтэй орнуудад эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлэг олон бий. Оюутан сурч байх хугацаандаа сургалтын төлбөрийг тэтгэлэг олгогчоос авна. Сургуулиа төгсөж нийгэмд гараад, авсан тэтгэлгээ бага багаар буцаан төлнө. Тэр нь өөр нэгэн сурах хүсэл эрмэлзэлтэй оюутны сургалтын төлбөр болж очно. Яг хэрэгтэй үедээ авсан ач тусаа, бусдад тусалж хариулахтай адил” хэмээн уг тэтгэлгийг санаачлагчид ярьж байна.
Энэ жил 30 оюутанд олгохоор төлөвлөж буй уг тэтгэлгийг Япон улс дахь “Мабүчи” тэтгэлгийн сан санаачилжээ. Тус сан нь нийгэмд хувь нэмэр оруулахуйц чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хөрөнгө оруулалт хийх зорилготой. Тэр дундаа Азийн орны залуусыг дэмждэг бөгөөд одоогоор Монголоос 100 оюутан тус сангийн тэтгэлгээр Япон улсад суралцаад байгаа аж.
“Тэтгэлгийн гол үйл ажиллагаа бол оюутнуудыг сонгон шалгаруулах. Тэрчлэн тэтгэлгийг буцаан авч эргэлтэд оруулах ажлыг даан авч буй “Шинэ Монгол” сургуулийн Японд төгсөгчдийн холбооны залууст талархал илэрхийлье. Монголд олон янзын тэтгэлэг бий. Хувийн компаниуд өөрсдийн боловсон хүчнээ бэлтгэх зорилготой, эсвэл гадаадын ТББ-ууд монгол оюутнуудад тэтгэлэг олгодог. Харин эргэн төлөгдөх нөхцөлтэй ийм төрлийн тэтгэлэг өмнө нь байгаагүй. Энэ тэтгэлгийн үр дүнд таван жилийн дараа хариуцлагатай, чадвартай олон боловсон хүчин мэндэлнэ гэдэгт итгэлтэй байна. Одоогоор 600 гаруй мянган ам.долларын төсөвтэй эхэлж буй тус тэтгэлгийн сан цаашдаа өргөжихөд салбарын яамны зүгээс чадах бүхнээрээ туслах болно” хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга арга хэмжээний үеэр хэллээ.
Шинэ Монгол ахлах сургуулийг төгсөөд “Мабүчи” олон улсын тэтгэлгийн сангаас тэтгэлэг аван суралцсан залуусын нэг Э.Майсүрэн. Тэрбээр одоо ХААН банканд харилцааны менежерээр ажилладаг. Тэр Монголын их дээд сургууль оюутнуудад олгох тэтгэлгийн төслийн үйл ажиллагааг хариуцаж буй хүмүүсийн нэг.
“Мабүчи” олон улсын тэтгэлгийн сан нь нэг хүүхдэд дөрвөн жилийн турш таван сая нэг зуун иен буюу 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Тэгвэл энэ жил төгсөгчдөөр дамжуулан Монголд үйл ажиллагаатай дахин нэг тэтгэлгийн санг байгуулъя гэдэг санал ирүүлсэн. Саналыг “Мабүчи” тэтгэлгээр суралцаад, Монголд ажиллаж буй залуус маш сайхнаар хүлээн авсан. Ингээд оюутнуудад эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлэг олгох санааг гаргасан. Өнөөдөр гурван талаас гарын үсэг зурлаа. Үүнд “Мабүчи” олон улсын тэтгэлгийн сан 100 оюутны төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг олгох, “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль тэтгэлгийн сангийн дэд бүтэц үйл ажиллагааг дэмжих, Японд “Мабүчи” тэтгэлгээр төгсөөд ирсэн Монгол залуус тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулах болон оюутнуудтай холбоо харилцаатай ажиллах дүрэмтэй гурван талт гэрээг байгуулж байна. Эргэн төлөгдөх тэтгэлгийг хэцүү, боломжгүй гэж харах хүн цөөнгүй байж мэднэ. Гэвч олон улсад энэ төрлийн тэтгэлэг давамгайлдаг. Яагаад манай улс ч гэсэн одооноос эхэлж болохгүй гэж” хэмээн тэр ярилаа.
Энэ жилээс эхлэх “Мабүчи” тэтгэлэгт эхний ээлжинд 30 оюутан хамрагдах боломжтой
Тэтгэлэг олгоход оюутны сурлагын дүн чухал байр суурь эзэлнэ. Тэтгэлэг авсан бол тухайн оюутан улирал бүр дүнгээ тайлагнах үүрэг хүлээнэ. Энэ жил нэг, эсвэл гуравдугаар дамжаанд элсэн орсон оюутнуудад “Мабүчи” тэтгэлэг нээлттэй. Сурлагын голч дүн 80 хувиас дээш гэдэг шаардлага тавьж буй бөгөөд оюутан эссе бичиж, ам ярилцлагын шалгалт өгнө. Тэнцсэн оюутнуудыг жилд хоёр удаа цуглуулж арга хэмжээ зохион байгуулах бөгөөд үүгээр дамжуулж тэтгэлэгт оюутан гэж хэн бэ гэдгийг нь ойлгуулж, урам зоригтой болгоход чиглэсэн яриа, лекцийг зохион байгуулна хэмээн “Мабүчи” тэтгэлгийн төгсөгчид ярилаа. Түүнчлэн горилогчид тэтгэлгийг эргүүлэн төлж, хойч үедээ бүрэн итгэл үнэмшилтэй байх гэдэг хатуу шаардлага тавьж байгаа юм байна. Энэ жил нэгдүгээр дамжааны 20, гуравдугаар дамжааны 10 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд энэ сарын 10-15 өдрүүдэд өргөдлийг хүлээн авна. Дотоодын аль ч их дээд сургуульд, ямар ч мэргэжлээр сурч байж болно. Түүний дараа эхний шатны шалгаруулалт явагдаж 25-28-ны хооронд хоёрдугаар шатны ам ярилцлагыг явуулна. Тэтгэлгийн материал хүлээн авах газар “Шинэ Монгол” технологийн их сургуулийн нэг давхарт юм байна.
Энэ удаагийн тэтгэлгийн хамгийн гол онцлог нь оюутны мэргэжил, сургууль харгалзахгүйгээр гарааны тэгш байдлыг хангаж буй явдал аж. “Монголд олгож буй ихэнх тэтгэлэг бизнес, уул уурхай, инженерийн мэргэжил рүү чиглэсэн байдаг. Тэр дунд соёл урлаг, нийгмийн чиглэлийн боловсролууд хаягдах нь бий. Гэтэл энэ чиглэлээр чин сэтгэлээсээ сурах хүсэлтэй хүүхэд төлбөрөөс болоод мөрөөдлөө орхидог. Ийм хүүхдүүдэд маш том боломж олгож буйд энэ тэтгэлгийн онцлог оршиж байна. Түүнчлэн авч чадсан бол “өгч сурах” гэдэг хариуцлагатай зан чанарыг залууст олгох гэж буй нь сайхан хэрэг. Одоо үед Монголын нийгэмд хамгийн шаардлагатай зүйлийн нэг нь энэ зан чанар” хэмээн СУИС-ийн захирал Э.Сонинтогос арга хэмжээний үеэр хэлсэн юм.
“Тэтгэлэг нь туйлын үнэ цэнэтэй. Энэ үгний цаана итгэл найдвар, төлөвшил, ач тус гэдэг үгс нуугддаг. Энэ удаагийн тэтгэлгээр дамжуулж Монголын нийгэмд хариуцлагатай, бусдын төлөө гэдэг сэтгэлтэй, авснаа буцаах чадвартай бие хүнийг бэлдэх хүсэлтэй байна” хэмээн Монгол дахь сангийн үйл ажиллагааг хариуцагч Японд төгссөн монгол залуус хэлж байна.
Г.Чимэдлхам