Зорилго нь аргаа зөвтгөдөг гэх үг байдаг. Зарим тохиолдолд тохиромжгүй ч гэсэн НАСА-гийн онгоц сөнөөж байгаад яг тохирох үг ажээ. Учир нь 1970-аад оны онгоцыг хиймэл хүнээр дүүргэж байгаад 30 метрийн өндрөөс унагана гэдэг буруу мэт сонсогдож болно.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд НАСА гурван ширхэг Сессна 172 онгоцыг 30 метрийн өндрөөс унагаж туршжээ
Харин үүний цаад зорилго нь онгоцны осол хэрхэн болж байгааг ажиглаж, осолдсон онгоцны хэсгүүд нь хаана унах магадлал өндөртэйг судлах юм. Жишээ нь онгоц осолдсон ч гэсэн хэрвээ зорчигч амьд үлдсэн бол аль болох богино хугацаанд олж, илрүүлж байж тухайн хүний амийг аврах магадлал нэмэгдэнэ.
Эсвэл зорчигч эсэн мэнд үлдэж чадаагүй харамсалтай осол гарсан ч байсан гэсэн шинжээчид богино хугацаанд ослын шалтгааныг тогтоож, юунаас болсныг мэдэж чадсанаар дараа дараагийн ослоос сэргийлнэ.
Шинэ арга барилд суурилсан эрэл хайгуул, аврах технологийг хөгжүүлэхийн тулд НАСА Сессна 172 онгоцыг унагаж туршилт хийсээр байгаа. Энэхүү туршилтаар онгоцны хар хайрцагны байршил дамжуулах төхөөрөмжийг хэрхэн сайжруулах аргыг олохоор ажиллаж байгаа юм байна.
Ерөнхийдөө улбар шар өнгийн дуу хураах төхөөрөмжид байдаг байршил дамжуулах төхөөрөмж тодорхой хэмжээний хүчтэй цохилтоос улбаалан 406 мегагерц давтамжтай дохио дамжуулж эхэлдэг.
- Ослын буулт хийж туршиж байгаа бичлэг -
Өнөөдөр агаарын тээвэрт ашиглаж байгаа онгоцнуудад байгаа хар хайрцаг ослын үед байршлынхаа мэдээллийг хиймэл дагуулууд руу цацдаг. Ослын газрыг богино хугацаанд олохын тулд дээрх төхөөрөмж ямар ч тохиолдолд гэмтэлгүйгээр, ажиллах ёстой үедээ мэдээлэл дамжуулах ёстой.
Мэдээж хэрэг ихэнх тохиолдолд хар хайрцаг гэмтэлгүйгээр, мэдээллээ дамжуулдаг хэдий ч НАСА хэд хэдэн алдаа гарч болохыг илрүүлсэн учраас үүнийг нь засахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд НАСА гурван ширхэг Сессна 172 онгоцыг 30 метрийн өндрөөс унагаж туршжээ.
Эхний онгоцыг ослын буулт хийлгэж, хоёр дахь онгоцыг шууд хэвтээ байрлалаар нь унагасан бол хамгийн сүүлийн онгоцыг эгц доош нь унагасан юм байна. 88 км/цагийн хурдтай сүүл хэсгээрээ газар мөргөсөн гурав дахь онгоцны осол бодит амьдрал дээр зорчигч амьд үлдэх магадлалтай аж.
Хэрвээ аврагчид богино хугацаанд ирж амжвал ослоос амьд үлдсэн хүний амийг аврах ч боломжтой. Дээрээс нь хар хайрцаг ослын ямар ч тохиолдол зөв ажиллаж байвал бид MH370 шиг дахин “Онгоц ор сураггүй алга боллоо” гэж мэдээллэхгүй юм.