Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлан тушаалтын мэдээллийг Сангийн яамнаас танилцууллаа. II улирлын эцсийн дүнгээр 98 мянга 914 аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа ирүүлэхээр байсан ч 80 хувь нь тайлангаа өгч баталгаажуулсан бол 19 хувь нь огт өгөөгүй, нэг хувь нь баталгаажуулаагүй байна.
Улаанбаатар хотод 60 мянга гаруй аж ахуйн нэгж тайлангаа өгч баталгаажуулсан бол орон нутагт 20 орчим мянган аж ахуйн нэгж баталгаажуулжээ. Төрийн холбогдох байгууллагад II улирлын санхүүгийн тайлангаа ирүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь өөрөө шивсэн боловч 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлийн мэргэжилтэнд хандаж тайлангаа шивүүлсэн болохыг Сангийн яамнаас мэдээллээ.
21 аймгаас Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь тушаах хандлага харьцангуй сайн байхад Говьсүмбэр аймагт үзүүлэлт тааруухан байжээ.
Хэдий тийм боловч энэ нь нэг талаас тухайн аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тооноос хамаарч байгааг статистик мэдээллээс харж болох юм.