Зуны наймааны цонх хаагдах гэж буй энэ үед хэд хэдэн сонирхолтой шилжилт боллоо.
Тухайлбал, Манчестер Юнайтедын авьяаслаг залуус болох Аднан Янузай, Хавьер Эрнандес нар Олд Траффордыг орхин Германы Бундеслигт тоглохоор болсон.
20 настай Бельги залуу Аднан Янузайгийн хувьд Боруссиа Дортмунд клубт 1 жил зээлээр тоглохоор болсон бөгөөд шинэ багтаа 9 дугаартай тоглох юм байна. Тэрээр 2013 оноос хойш улаан чөтгөрүүдийн төлөө 60 тоглолтонд оролцож 5 гоол оруулаад байсан юм.
Харин 27 настай Мексик залуугийн хувьд Манчестер Юнайтедтай байгуулсан гэрээгээ дуусгавар болгосон. Тэрээр Байер Леверкузен клубтэй 3 жилийн гэрээ байгуулсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ шилжилт 10 сая еврогоор хийгдсэн байна.
Чичаритогийн хувьд шинэ багтаа 7 дугаартай тоглох бөгөөд дасгалжуулагч Луи Ван Гаалийн төлөвлөгөөнд багтдаггүй залуу өнгөрсөн улиралд Реал Мадридад зээлээр тоглосон боловч амжилт ололгүй Олд Траффордод буцаж ирсэн юм. Эцэст нь тэрээр Манчестер Юнайтедыг нэг мөр орхилоо.