АНУ-ын нууц албаны ажилтнууд хоёр л үүрэг гүйцэтгэдэг. Нэг нь төрийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч, түүний гэр бүл, дэд ерөнхийлөгчийг хамгаалах, нөгөө нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх.
Гэтэл нэг залуу санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүргийнхээ хажуугаар өөрөө гэмт хэрэгтэн болжээ. Өдгөө 33 настай Шаун Брижесийг Торгоны Зам сайтын хэрэг дээр ажиллаж байхдаа өөрийнхөө хувийн данс руу 800,000 ам. доллартой тэнцэх хэмжээний биткойн гуйвуулсан хэрэгт буруутай болохыг тогтоосон байна.
Тэрээр өчигдөр Сан Францискод холбооны шүүхийн өмнө мөнгө угаасан гэдгээ хүлээжээ. Хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулсан Торгоны зам сайтын үүсгэн байгуулагч өнгөрсөн тавдугаар сард бүх насаараа хоригдох ял авсан.
Үйл ажиллагаа явуулах хугацаандаа Торгоны зам сайт хууль бус хар тамхи борлуулж тухайн үеийн ханшаар 214 сая ам. доллартой тэнцэх хэмжээний биткойн цуглуулжээ.
Холбооны шүүх сайтыг үүсгэн байгуулагч Росс Улбрихтэд ял оноосон нь гүний вебд үйл ажиллагаа явуулдаг бусад хууль бус наймаа эрхлэгчдэд том сургамж болсон.
Брижесийн хэлснээр “Торгоны зам” сайтын үйл ажиллагаа явагдаж байхад мөнгө хулгайлснаас нь болж Улбрихт хэн нэгэн этгээд өөрөөс нь хулгайлж байгааг мэдсэн бөгөөд үүнийхээ улмаас тэр хүнийг устгуулахын тулд алуурчин хөлслөхөд хүрчээ.
Арван хоёрдугаар сард Брижест ял оноох шүүх хурал болох юм байна. Энэхүү хэргийн улмаас Улбрихтийн хэрэг дахин сөхөгдөж магадгүй.