БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин зэвсэгт хүчний удирдлагад шинэчлэл хийж, АНУ-ын загвараар нэгдсэн командлал байгуулах гэж байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээллээ.
Энэхүү төлөвлөгөөний дагуу арми, тэнгисийн цэрэг, нисэх хүчин болон стратегийн пуужингийн нэгтгэлийг нэг командлалтай болгоно гэж уг мэдээлэлд дурджээ. Үүний зорилго нь офицерүүд болон уламжлалт хуурай замын цэргийн тоог цөөрүүлж, орчин үеийн мөргөлдөөнд илүү үр ашигтай нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчинг бэхжүүлэхэд анхаарах юм байна.
Түүнчлэн БНХАУ-ын цэргийн долоон тойргийн тоог цөөрүүлэн дөрөв болгож магадгүй байгааг эх сурвалж мэдээлжээ. Пүрэв гарагт болох Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын жагсаалын дараа дээрх төлөвлөгөөг зарлаж, Ерөнхийлөгч Ши Жинпин БНХАУ-ын чөлөөлөх армийг баттай удирдаж байгаагаа харуулах байх гэж тэмдэглэсэн байна.
Сүүлийн саруудад БНХАУ даяар нийт зэвсэгт хүчний хэмжээнд хийсэн хээрийн сургуулиудыг удирдахад нэгдсэн командлалын арга замыг ашиглаж туршсан юм. 2013 онд БНХАУ-ын засаг захиргаа зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний тоог албан ёсоор мэдээлсэн байна. Энэхүү мэдээллээр армид 850 мянга, нисэх хүчинд 398 мянга, тэнгисийн цэрэгт 235 мянган цэрэг дайчид алба хаадаг гэсэн баримт нийтлэгджээ.