Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийн шүүх хуралд өөрийн хүсэлтээр мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Шүүх хурал энэ сарын 10-ныг хүртэл хойшилсон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүх хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.
ТА НАР ШОРОНД ОРНО ГЭДГИЙГ АМГАЛАНД ОЧНО ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ. ХҮНИЙГ СЭТГЭЛ САНАА, БИЕ МАХБОДИОР НЬ ХОХИРООДОГ
Бид төрийн хүнд суртал, хээл хахуулийг арилгах чиглэлээр маш идэвхтэй ажилласны горыг өнөөдөр амсч байна.
“Энэ зохиомол хэргийг бий болгосон хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Шинжээчийн дүгнэлт гарган, хохирол учирсан гэж дүгнэсэн н.Ичинхорлоо алга болчихсон гэнэ. Багануурын уурхай хохирсон гэж мэдүүлэг өгсөн хүн нь бас алга. Эдгээр хүмүүс байхгүй учраас өнөөдөр шүүх хурал хойшилж байгаа юм байна. Гурван сэжигтнийг хорьсон нь Монгол шоронжсон нийгэм болсныг харууллаа. Дээр нь энэ хэрэг улс төрийн зорилготой. Би 3 зүйл хэлье.
Нэгдүгээрт, Шинэчлэлийн засгийн газар 2 жил 3 сар ажилласан. Бид төрийн хүнд суртал, хээл хахуулийг арилгах чиглэлээр маш идэвхтэй ажилласны горыг өнөөдөр амсч байна. “Нүүрс”хөтөлбөрийг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмж чадахгүй бол ядаж зарлагыг нь бууруулах гэж хэрэгжүүлсэн. Ажил хийсэн хүн хэрэгтэн болдог жишиг тогтлоо. Гэхдээ монголын нийгэмд хавтгайраагүй байх. Энэ бол захиалгатай, зохиомол хэрэг.
“Нүүрс” хөтөлбөрийг 2012 оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн. Нүүрсний үнэ тонн тутамдаа 200 мянгад хүрлээ, Засгийн газар арга хэмжээ ав гэсэн шаардлагыг иргэд 11-11 утсаар өгч байсан юм. Иймд М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Ингээд 200 мянгын нүүрсийг 80 мянга болгох тооцоо гаргасан. Нэг машин нүүрсийг 1 сая төгрөгөөр авдаг байсныг 2 дахин бууруулсан. Гэр хорооллынхон сайн мэдэхээс паартай байшинд суугчид сайн мэдэхгүй л дээ. Их сэтгэл гаргаж энэ ажлыг хийсэн. Шинэчлэлийг мөнгөөр биш сэтгэл гаргаж хийх уриа ч гаргасан юм шүү дээ.
Төмөр зам, ачигчид, буулгагчид, хорооны иргэд, портерын жолооч гээд олон хүнээс хамаарсан. Ахлах зөвлөх А.Гансүх мөнгө шийддэг, гарын үсгээ зурдаг хүн биш. Бүх шийдвэрийг Н.Алтанхуяг, Засгийн газар гаргасан. 2 жилийн турш хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Хохирсон гээд байгаа гэрч яагаад зугтсан гэхээр угаасаа хохирогч байхгүй. Иргэд хямд үнэтэй нүүрс авдаг болсны сацуу Багануурын нүүрсний уурхай ч ашигтай ажилласан. Засгийн газраас энэ уурхайд 18 тэрбум төгрөгийн зээл олгон, дэмжлэг үзүүлсэн. Энэ уурхайг тойруулаад хууль бусаар газар авсан иргэн, ААН олон байсан. Уурхай тэлсээр байгаад хувийн газарт тулаад зогсох нь байна шүү дээ. Тэр газруудынг хүчингүй болгосноор уурхайн нөөц нэмэгдэнэ. Уурхайн лицензийг ч сунгасан. Өмнө нь энэ уурхай станцуудад нүүрсээ 20 мянга, иргэдэд 27 мянгаар өгдөг байсан. Иргэд ингэж хохирч байсан юмс. Ийм ажил хийчихээд өнөөдөр шүүх гээд явж байгаа нь харамсалтай. Гэхдээ яахав, үнэн мөн нь олдоно. Гол нь шүүх хурлыг нээлттэй явуулан, иргэд учир начрыг нь олох ёстой.
А.ГАНСҮХ ХУРУУГАА ХҮРТЭЛ ТАЙРУУЛСАН, ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА
Хөтөлбөрийн үр дүн бэлээхэн байхад хэрэг өдүүлсэн нь Н.Алтанхуягийн, Шинэчлэлийн засгийн газрын нэр хүндийг унагаах зорилготой. 2 жил ажиллахад миний чих их халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Нүүрсний хэрэг гэдгээр 6 хүнийг шоронд суулгасан. Миний охин, миний эргэн тойронд байгаа бүх хүнд хэрэг үүсгэсэн. Би анхнаасаа нам дагнасан бүлэглэлд үйлчлэхгүй гэсэн нь ийм уршиг дагууллаа. 25-27 насны 3 залууг 6 сар хорьчихоод энэ хэрэгт огт холбогдолгүй юм байна гээд сулласан. Гэтэл дахин татварын хэрэг үүсгэсэн. Надад ч баримт бий. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Хөтөлбөрийн үр шимийг нийслэлийн 170 мянган өрх хүртсэн, 800 орчим ажлбн байр бий болсон юм шүү дээ.
Би анхнаасаа нам дагнасан бүлэглэлд үйлчлэхгүй гэсэн нь ийм уршиг дагууллаа.
Тэр нам дагнасан хэдэн хүн их аюултай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мөнгөөр угждаг юм билээ. Шүүх хурал нь болоогүй байхад иргэд А.Гансүх бол хэрэгтэн гээд ойлгочихлоо. 200 мянган төгрөгний үнэтэй байсан эдийг 80 мянган төгрөг болгон бууруулсан хүн шоронд орох нь байж болохгүй зүйл. Энэ бол цөөн хүний захиалга. Хэн гэдэг хүн захиалаад байгааг та нар бараг харж, ойлгож байгаа байх.
Төрийн байгууллагын хүн гарч ирээд хэн нэгнийг цоллодог, буруутгадаг нь хамгийн аймшигтай. Төрийн байгууллагууд цөөн хүний гарт бий. Тэд том акулуудтай ноцолддоггүй. А.Гансүх зөвлөхийг дахин хорьж байгаа нь монголын нийгэм ялзарсныг харуулж байна.
Намайг огцруулчихаад МАНАН байгуулсан. МАНАН байгуулах нь буруу гэдгийг би анхнаасаа хэлсэн. Үүнийхээ төлөө дарамт шахалтад орлоо. Хэдий хожим ч МАНАН байгуулсан нь буруу байжээ гэдгийг ойлголоо.
Манай Засгийн газар арваннэгдүгээр сарын 5-нд огцорсон. Өмнөх өдөр нь АТГ албан ёсоор А.Гансүх зөвлөх мөнгө идсэн гээд мэдээлсэн. Тэгэхээр тодорхой байгаа биз дээ. Яагаад МАНАН гэдэг юм үүсгээд байгаа юм бэ. Монголыг 2-3 хүн л удирддаг. Биднийг огцруулахын тулд хамгийн эхлээд давхар дээлний асуудлыг гаргаж ирсэн. Энэ нь УИХ-д унангуут, А.Гансүхийн асуудлыг босгосон. Дараа нь энэ хүнийг шоронд 3 сар тамлан, тарчлаасан. Мөн 5 жоохон хүүхдийг шоронд тамласан. Та нар шоронд орно гэдгийг Амгаланд очно гэж бодож байна уу. Хүнийг сэтгэл санаа, бие махбодиор нь хохироодог.
А.Гансүх хуруугаа хүртэл тайруулсан. Хэрээс хэтэрч байна. Нам дамнасан бүлгийн захиалгыг биелүүлдэггүй Ерөнхий сайд байсан учраас олон дайралтад өртөж байна. Гэхдээ би тоохгүй. Одоо 1937 он биш шүү дээ. Мэдээлэл өөр боллоо. Өөрөөр сэтгэдэг, зоригтой хүмүүс байна. Үнэн ялна гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэнзэнгийн хувьд ч адилхан” гэсэн юм.
А.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж дараагийн шүүх хурал шоронд болох болсныг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
“Гэрчүүдийг дуудан авчрах нь шүүхийн өөрийнх нь үүрэг. Өнөөдөр тэд энэ үүргээ биелүүлсэнгүй. Шүүх хурлыг шүүх хурлын танхимд хийх ёстой. Ганц худагт шүүх хурал явуулна гэсэн заалт хуульд байхгүй. Гэтэл ШЕЗ-ийн харьяа, Цагдан хорих 461 дүгээр ангид дараагийн шүүх хурлыг хийнэ гэлээ. Энэ нь хэвлэл мэдээллийнхнийг шүүх хуралд оролцуулахгүй гэсэн үг. Энэ хэргийн үнэн мөн чанар, АТГ-ын хууль зөрчсөн үйлдлүүд, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, зохион байгуулалттай ажилласан зэрэг нь ил тод болох болох боломжгүй л гэсэн үг”.
Л.Гансүхийг дахин цагдан хорих болсон үндэслэлээ шүүхээс тайлбарлаагүй байна. Уг нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, оргон зайлж болзошгүй тохиолдолд л цагдан хорьдог юм байна. Гэтэл өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцъя гэсний төлөө болон гэрчүүдийг дуудаж авчраагүйн улмаас цагдан хорьжээ. Хүний эрхийг ноцтой зөрчлөө гэж өмгөөлөгч Ц.Баасандорж ярьсан юм.
Мөн тэрээр энэ бол шүүхийн шинэчлэл биш, харин ч ухрал болж байна, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид асуудлыг шийдэж байна. Ийм байж болохгүй, би шүүүхэд харамсч байна гэсэн юм.
Түүний үзэж байгаагаар Аудитын газрын мэргэжилтэн н.Ичинхорлоо АТГ-ын дарамт дор тус газраас гаргасан дүгнэлт дээр гарын үсгээ зуржээ. Иймд түүнийг гэрчээр дуудуулах гэсэн боловч шүүх хуралд ирээгүй байна.
Багануур ХК-ийн захирал Отгонбаяр бол энэ хэргийн жинхэнэ хэрэгтэн. Тэр хүн гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч эдгээр хүмүүсийг шүүх авчрахгүй байна. Тэд ирснээрээ АТГ-т дарамтлуулан, мэдүүлэг өгснөө илчлэх учраас болгоомжилж байна гэж өмгөөлөгч Ц.Баасандорж тайлбарлалаа.
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир