Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы канцлер Ангела Меркель Европ руу шилжин ирж буй дүрвэгчдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өчигдөр /09.03/ хэлэлцлээ.
Ойрхи Дорнод болон Африкийн орнуудаас урьд өмнө байгаагүй олон тооны дүрвэгсдийн урсгал ирж байгаатай холбоотойгоор ЕХ цагаачлалын бодлогоо шинэчлэх, ЕХ-ны орнууд цагаачдыг хуваан авах шийдвэрт хүрсэн талаар Герман, Францын төрийн тэргүүнүүд санал нэгджээ.
Түүнчлэн цагаач болон дүрвэгсдийн асуудлыг зохицуулах нэгдсэн хууль дүрэм Европт үйлчлэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байгаа юм.
Энэхүү саналыг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар одоогоор тодорхойгүй байгаа аж.
Цэвэр санхүүгийн шалтгаанаас болж эх орноо орхин гарсан хууль бус цагаач болон дүрвэгч хоёрын хоорондох ялгааг ялгаж салгах ёстой гэж Ангела Меркель хэлсэн юм.
Иймээс Сирид болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас эх орноосоо дүрвэж буй хүмүүст хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгах ёстойг онцоллоо.
Эх сурвалж: Reuters