Мобиком Корпораци Монгол орон даяар бүтээгдэхүүн үйлчилгээг нь хүргэж байдаг гэрээт борлуулагчдынхаа дунд жил бүр борлуулалтыг идэвхжүүлэх урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн Дилер Марафон-2015 аян 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд үргэлжилж нийт 8000 гаруй гэрээт борлуулагчид амжилттай оролцсон байна. 3 сарын хугацаанд 5500 гэрээт борлуулагч борлуулалтын хувь, шимтгэлээ өсгөж чадсан бол оноо цуглуулсан 4000 гэрээт борлуулагч автомашины төлөө өрсөлдөн гэрээт борлуулагч Г.Нямдолгор СУПЕР ШАГНАЛ SUBARU XV автомашины ялагчаар тодорлоо.
Улаанбаатар хотын гэрээт борлуулагч Г.Нямдолгор “Би Супер шагналын эзэн болж ийм сайхан автомашинтай болно гэж зүүдлээ ч үгүй байсан. Үнэхээр их баяртай байна. Би 10 жил Мобикомын гэрээт борлуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд гэрээт борлуулагчдад зориулсан бүх л урамшуулалд идэвхтэй оролцдог байсан. Гэхдээ хэзээ ч ингэж супер шагналын эзэн болж байгаагүй. Ажил амьдралаа залгуулахад минь хувь нэмэр болж байдаг Мобиком Корпорацийн нийт ажилтнуудад өндөр амжилт хүсье. Бас Мобикомын хэрэглэгчдэдээ маш их баярлалаа.”
Мөн Дилер Марафон-2015 урамшуулалт аянд амжилттай оролцож хамгийн их оноо цуглуулсан нийт 9 гэрээт борлуулагчийг PC mall дэлгүүрээс 1,800,000₮ бараа худалдан авах эрхийн бичгээр урамшуулсан юм. Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулж, борлуулалт бүрээсээ хувь авдаг гэрээт борлуулагчид ийнхүү давхар давхар урамшуулал, бэлгийн эзэд болж байгаадаа баяртай байлаа.
Орхон аймгийн гэрээт борлуулагч М.Хишигжаргал: “Би Орхон аймагт гэрээт борлуулагч хийдэг. Гэрээт борлуулагчаар ажилласан цагаасаа хойш Мобиком Корпорациас зарласан урамшуулалд идэвхтэй оролцож байсан. Энэ хөдөлмөрийн минь үр шим өнөөдөр гарч байна. Мобиком Корпорацийн хамт олонд амжилт хүсэхийн зэрэгцээ гэрээт борлуулагчиддаа хандаж “Урамшуулалдаа идэвхтэй оролцож олон олон шагналын эзэн болоорой” гэж хүсэн ерөөе.
Борлуулалтын хувь шимтгэлээ нэмэгдүүлэх Дилер Марафон-2015 урамшуулалт аянд идэвхтэй оролцсон нийт гэрээт борлуулагчиддаа талархал илэрхийлье.