-Оны эхний хагаст Азийг чиглэх хөрөнгө оруулалт сүүлийн 15 жил байгаагүй татарсан-
“Wall Street”-ээс Ази руу, Азиас “Wall Street” рүү. Хөрөнгө оруулагчид энэ жимээр явж байна. 2008 оны их хямралын дараа “Wall Street”-ийг орхин, Цагаан хэрэм тийш зүглэсэн хөрөнгө оруулагчид Азид мөнгө цутгах болсон. Тэднийг БНХАУ-аас гадна цоо шинэ, “шимтэй” Энэтхэг, Индонез, Вьетнамын зах зээл татсан нь мэдээж. 2012 онд л гэхэд Азийн орнууд дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 400 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь Африкийн орнуудаас найм дахин, Хойд Америкаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт болохыг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурдсан байна. Тэгвэл 2012 онд манай улсыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.4 тэрбум ам.доллар байсан аж.
Гэвч дорныг чиглэсэн мөнгөний цуваа зуурдынх байжээ. Тэр дундаа Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн засгийн засгийн чуулганы индрээс Хятадын Ерөнхий сайд Ли Көцяны хийсэн шинэ хэмнэлийн тухай мэдэгдэл хөрөнгө оруулагчдын санааг Азийн эсрэг эргүүлж орхисон юм. Өөрөөр хэлбэл, Хятад “ослын буулт” хийхээ мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчид манай урд хөршөөс дайжиж эхэлжээ. Энэ оны эхний сард өмнөд хөршийг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг 10 дахин буурсан гэвэл Та итгэх үү. Зөвхөн нэгдүгээр сард шүү. Тодруулбал, өмнөх оны эцэст 119.5 тэрбум ам.доллар байсан Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг сарын хугацаанд 13 тэрбум ам.доллар болж буурсан байна.
Зөвхөн Хятадаар тогтохгүй Азиас ч дүрвэж эхэлжээ. Энэ оны эхний хагаст Азийг чиглэх хөрөнгө оруулалт сүүлийн 15 жил байгаагүй татарсныг “Institute of International Finance” байгууллага танилцуулсан юм.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг Ази тив тэргүүлсэн хэвээр байна
Азиас нүүрээ буруулсан нь өдгөө Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтаар дамжуулан ил болж байна. Өнгөрсөн долдугаар сараас хойш тасралтгүй шахам хөвөрсөн Хятадын хөрөнгийн зах зээлийн “хар даваа гараг”, “огцом уналт”, сүүлийн гурван жилийн хамгийн их алдагдал зэрэг мэдээлэлд бид ч дөжирчээ.
Мөн эх газрын энэ хүндрэл дорно дахинд хүрээгээ тэлж буй нь сүүлийн үеийн мэдээллээс харж болно. Тухайлбал, Хятадыг дагаад Япон, Индонезийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүд суларч байгаа. Лхагва гарагт Малайзын хөрөнгийн зах зээлээс 63 сая ам.доллар, Филиппин 41 сая ам.доллар, Индонезоос 40 орчим сая ам.доллар гадагш урсчээ. Энэ савлагаанд дэлхийн гурав дахь том эдийн засаг Япон хамгийн их хохирч байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Хятад Азийн хөрөнгийн зах зээлийг хэмлээд эхэлжээ. Харин одоо макро эдийн засгийн түвшинд хүндрэл учруулж магадгүй байгааг эдийн засагчид сануулж байгаа. Хятадын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт таамгаас дутсаны дараа Өмнөд Солонгос, Индонез ч таагүй дүн үзүүлсэн. Энэ нь Хятад гэсэн тун энгийн бөгөөд ганцхан шалтгаантай.
Харин үүнд хамгийн бага өртөх улсаар Хятадын гол түнш АНУ-ыг шинжээчид нэрлэж байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг савлагаанд бие даан үлдэж чадна гэж барууны шинжээчид дүгнэжээ. Мөн юанийн ханш суларч буй нь “ноён” ногоонд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж “Telegraph” сонинд мэдээлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэр ч хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Хэрэв Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо хумивал Америк хөрөнгө оруулалтын “хүсэмжит” зах зээл болно гэж эдийн засагчид таамаглаж байгаа. Харин араас нь Их Британийг нэрлэсэн байна. Үүнд чангарч буй фунтийн ханш ч дэмжлэг болох аж. Үүнээс гадна Энэтхэг, Индонезийг хөрөнгө оруулах боломжтой зах зээл гэж шинжээчид зөвлөж байна.
Гэхдээ Азийг бүү орхи гэж зөвлөх эдийн засагчид ч байна. Тухайлбал, “Townsend” группийг үүсгэн байгуулагч Терри Ахерн “Азийн эдийн засгийн хямрал түр зуурынх. Урт хугацаандаа үр ашигтай” гэж үзжээ. Мөн Азийн үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруул гэж зөвлөсөн байна. “Азийн орнуудын барилга, дэд бүтцийн салбар өдгөө хүндрэлтэй нүүр тулсан. Гэхдээ эрэлт өндөр тул урт хугацаандаа үр ашигтай” гэж тэрбээр тайлбарлажээ. Энэ дунд хотжилт эрчимтэй явагдаж байгааг ч сануулжээ. Улмаар хамгийн тохиромжтой зах зээлээр Хятадыг нэрлэсэн байна.
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард ч мөн мягмар гарагт Азийн эдийн засгийн өсөлт саарч магадгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлтийг Ази тив тэргүүлсэн хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, Азийн эдийн засаг ч хүндэрсэн ч хэтдээ хамгийн үр ашигтай зах зээл хэвээр байх нь.
Г.Байгал