Утсаар ярьж байхад нөгөө хүнд нь яриа нь давхар сонсогддог, Android 5,0 болгон шинэчилсний дараа хэвийн ажиллагаа нь алдагдсан, тодорхойгүй шалтгаанаар зурвас ирдэггүй, зургаа бүрэн устгаж болдоггүй гээд системийн болон төхөөрөмжийн олон асуудал Galaxy цувралын тав дахь утсанд байж билээ.
3000mAh батарейны ачаар бүтэн өдрийн турш цэнэг дуусна гэж санаа зоволтгүй
Харин 2015 он гарч S цувралын сүүлийн загвар гарч ирсний дараа хэрэглэгчид дээр дурдсан болон дурдаагүй орхисон асуудлуудыг ярихаа больжээ. Учир нь S6 загвар дээрх бүх алдааг засаж, ер нь бол Samsung-ын бүтээсэн хамгийн гайхалтай бүтээл болсон.
Үүний нэгэн адилаар энгийн хувилбараасаа илүү том дэлгэцтэй мэт харагдах S6 Edge загвар хэрэглэгчдэд бүр ч ихээр таалагдсан. Ер нь бол Edge загварын дэлгэц хэдийгээр энгийн загвартайгаа нэгэн адил 5,1 инчийн хэмжээтэй хэдий ч хоёр тал руугаа нумарсны ачаар нэг хувиар том харагддаг.
Өмнөх загварын алдааг зассан, илүү өндөр үзүүлэлт бүхий S6, S6 Edge утаснууд богино хугацаанд цэнэг авдаг, удаан цэнэгээ алддаг гээд тун ч олон сайн талтай. Тэгвэл өнөөдөр Юнител групп Samsung Galaxy S6 Edge Plus утсыг албан ёсоор оруулж ирж буйгаа зарлалаа.
Энэ сарын 7-ны өдрөөс буюу ирэх даваа гариг гэхэд Юнителийн салбарууд дээр худалдаалж эхлэх S6 Edge Plus утас 1,890,000 төгрөгийн үнэтэй байх аж. Мөн Юнителийн хэрэглэгчид Лизингээр худалдан авч болно.
S6 Edge Plus утасыг анх барьж үзэхэд шууд л iPhone 6 Plus төсөөлөгдөж байв. Өмнөх загвараасаа төдий л ихээр өөрчлөгдөөгүй, гэхдээ хэмжээ том, цэнэг зарцуулалт удаан зэрэг давуу талтай. 5,7 инчийн, нумарсан дэлгэцтэй учраас түрүүн дурдсанчлан дэлгэц дээрх зүйлс сүрхий том харагдана. /Яг л iPhone 6 Plus шиг/
Тэрчлэн iPhone 6 Plus утаснаас жил орчим хугацааны дараа худалдаанд гарч байгаа учир технологийн дэвшилээр хамаагүй илүү. Жишээ нь үзэмжит дэлгэц, утасгүй цэнэглэх технологид суурилсан гэх мэт.
3000mAh батарейны ачаар бүтэн өдрийн турш цэнэг дуусна гэж санаа зоволтгүй. Бүтэн цэнэглэхийн тулд 90 минут зарцуулна гэдэг технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байгаа өнөө үед хамгийн том давуу тал болжээ.
Гэхдээ ганц хоёр сул талыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Жишээ нь жижиг гартай хүн хэрэглэхэд төвөгтэй, гараас мултрах гэж байгаа мэт санагддаг, дэндүү сайн дэлгэцтэй учраас хагалчихсан тохиолдолд шинээр солиулна гэдэг үнэтэй тусна.
Үүнээс бусдаар энэ утсанд өөлөх зүйл байхгүй. Шинэ утас авахаар төлөвлөж байгаа бол магадгүй хамгийн зөв сонголт болох биз.