Хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч, нөөцөлж байсан “Тэнүүн зоргол” хоршоог Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын шалгалтаар илрүүлжээ.
Ойн тухай хуулиар хуш модны самрыг тухайн оны аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэхээр заасан байдаг ч тус хоршоо хууль зөрчин их хэмжээний самрыг нөөцөлсөн байна.
Нөөцөлсөн самраа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд хадгалж байсан бөгөөд нь энэ асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Хууль зөрчин самар бэлтгэсэн тохиолдолд тухайн самрыг нь хурааж иргэн бол 960 мянга, аж ахуйн нэгж бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн торгуулийн арга хэмжээ авдаг байна.
Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь:
- Ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай.
- Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдэлтэй,
- Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг учраас хууль зөрчин самар бэлтгэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.