Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-19-ний өдрүүдэд болох гэж байна.
Тус хуралд дэлхийн 60 гаруй орны парламентын төлөөлөл оролцон, Монголд хуран чуулах юм. Тэгвэл ЕАБХАБ хэмээх байгууллагын түүх, Монгол Улс хэдэн онд элсэж байсан, тус байгууллага бидэнд яагаад чухал болох талаарх мэдээллийг хүргэе.
ЕАБХАБ-ЫН ТҮҮХ
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Америк, Ази тивийн 57 гишүүн оронтой бүс нутгийн хамгийн том байгууллага.
Дэлхийн II дайны дараа 30 гаруй жил үргэлжилсэн “Хүйтэн дайн”-ы төгсгөлөөр Атлантын далайн хоёр эрэгт, ялангуяа Европ тивийн баруун хэсэгт зэвсэгт мөргөлдөөн дэгдэх, хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх, эв зүйгээр зохицуулах, хямралын дараа сэргээн босгох ажиллагаа явуулах зорилгоор эхэлсэн яриа хэлэлцээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурал (ЕАБХАБХ) болсон юм.
Улмаар зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна хүний эрх, ардчилал, сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтой тэмцэх асуудлаар байнга уулзаж хэлэлцдэг бүс нутгийн байгууллага болтол өргөжсөн байна.
Зүүн Азийн бүс нутгаасаа Монгол Улс анхны гишүүн орон нь болсон байна.
Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо 1975 оны наймдугаар сарын 1-нд хуралдсан ЕАБХАБХ-ын төгсгөлд цэрэг-улс төр, эдийн засаг ба байгаль орчин, хүний эрхийн асуудлаар гишүүн орнуудын хүлээх гол үүргийг тусгасны дээр төр засгийн зүгээс иргэд болон улс хоорондын харилцаанд баримтлах үндсэн зарчмыг тодорхойлсон баримт бичгийг баталснаар Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын үндэс тавигджээ.
Эхэндээ уулзалт, хурал зохион байгуулах хэлбэрээр ажилласан ЕАБХАБХ-ын үйл ажиллагаа 1990–ээд оноос тогтмолжиж, Ерөнхий нарийн бичгийн даргын газар, төрөлжсөн байгууллага, төлөөлөгчийн газруудтай болж 1990 оны арваннэгдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтаас “Шинэ Европын тухай Парисын харти”-ийг баталснаар байнгын ажиллагаатай бүс нутгийн хамгийн том байгууллага болсон байна.
ЕАБХАБ нь Албани, Армен, Азербайжан, Беларусь, Босни Герцеговин, Хорват, Гүрж, Казахстан, Киргиз, Македони, Молдав, Серб, Монтенегр, Тажикстан, Туркменистан, Украин, Узбекистан зэрэг 20 гаруй оронд төлөөлөгчийн газар ажиллуулдаг байна.
ЕАБХАБ 2400 гаруй ажилтантай. Бүтцийн хувьд Засгийн газар хоорондын байгууллага учраас хамгийн дээд уулзалт нь Төрийн тэргүүнүүдийн, мөн сайд нарын уулзалтууд багтдаг байна.
МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ ЭЛССЭН БЭ?
Монгол улс олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо, яриа хэлэлцээний механизмуудад нэгдэн орох гадаад бодлогын зорилтын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түншээр 2004 онд Болгарын нийслэл Софи хотноо болсон тус байгууллагын Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар хуралдааны үеэр Азийн тав дахь улс болон нэгдсэн.
10 гаруй жилийн турш Монгол Улс ажиглагчийн статустай явж, энэ том үйл явцын нэг хэсэг болохын тулд маш их чармайлт гаргаж ажилласны үр дүнд 2012 онд жинхэнэ гишүүн болсон. Зүүн Азийн бүс нутгаасаа Монгол Улс анхны гишүүн орон нь болсон байна.
ЕАБХАБ МОНГОЛ УЛСАД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Манай улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, Дээд хэмжээний уулзалт, Сайд нарын Зөвлөлийн болон Байнгын Зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний аюулгүй байдлын асуудлаарх уулзалт, Хамтын ажиллагааны түнш орны зохион байгуулдаг бага хурал зэрэг арга хэмжээнд оролцон хамтарч ажиллах чиглэлүүдээ тодорхойлж үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн.
ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2006, 2012 онд манай улсад айлчилж төр, засгийн тэргүүн, зарим сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар, тухайлбал, Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон хил хамгаалах менежмент, цагдаагийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хүн наймааны эсрэг тэмцэх чиглэлээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцон манай хүчний байгууллагын ажилтнууд, судлаачдад ЕАБХАБ-аас явуулж буй үйл ажиллагааны талаар лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариулсны дээр цагдаагийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан нь ЕАБХАБ-тай тогтоосон хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц үзүүлсэн байна.
Манай улс 2007 онд “ЕАБХАБ болон түүний Азийн түнш орнуудын хооронд хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт бага хурал, 2008 онд “Зүүн хойд болон Төв Азийн аюулгүй байдлын асуудлууд”, 2009 онд Хүний наймаа- орчин цагийн боолчлолын эсрэг тэмцэх нь сэдэвт олон улсын шинжээчдийн уулзалт, 2011 онд “ЕАБХАБ- Монгол-2011 он” бага хурлыг Улаанбаатар хотноо зохиож цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар тодорхой зөвлөмж, санал гаргасан байдаг.
Эдгээр зөвлөмж, саналд хэд хэдэн чухал асуудал тусгагдсаны дотор өөрийн шинжээчдийг аюулгүй байдлын чиглэлээр зохиогддог ЕАБХАБ-ын бүс нутгийн хурал, семинар, сургалтын хөтөлбөрт түлхүү оролцуулах, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт болон бусад төвд өөрийн шинжээчдийг дадлагажуулах боломжийг ашиглахыг зөвлөсөн нь өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн хамгийн том байгууллагад нэгдсэн манай улсын хувьд ач холбогдолтой юм.
Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж орж байгаа Монгол Улсын хувьд аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах, тогтвортой хөгжих, байгаль орчныг хамгаалах, сайн засаглал, сонгуулийн ардчилал, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг олон томхон зорилтыг шийдвэрлэхэд Европын улсуудын арга туршлага, тэднийг эгнээндээ нэгтгэдэг ЕАБХАБ-ын ажил хэрэгч хамтын ажиллагаа бодитой дэмжлэг үзүүлэх юм.
Эх сурвалж: Гадаад хэргийн яам