Жил бүрийн найм, есдүгээр сард орон нутгаас их, дээд сургуулиудад суралцах гэж буй оюутнууд Улаанбаатар хотод ирдэг. Зөвхөн хөдөө орон нутгийнх гэлтгүй гадаадаас ирж суралцах гэж буй оюутнууд ч олон бий.
Таньж мэдэхгүй газар ирэхэд хаана амьдрах, өвдвөл хаана үзүүлэх, бичиг баримтаа гээвэл ямар байгууллагад хандах, ямар чиглэлийн автобусанд суухаас эхлээд хэнд ч бэрхшээлтэй байдаг нь ойлгомжтой.
Цаашилбал хямд хоолны газар хаана байдаг, цагийн ажил хийх боломжтой эсэх, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь, үзвэр үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэх мэтчилэн төрөл бүрийн зөвлөгөө тэдэнд шаардлагатай.
Оюутнуудад ийм төрлийн зөвлөгөө өгөх анхан шатны байгууллага нь тухайн сургуулийн оюутны холбоо байх ёстой. Сургуульдаа бүртгүүлж, сургалтын төлбөрөө төлөхөөс эхлээд дотуур байраа олох гэх мэт нийслэлд олон жил амьдарсан иргэдэд үл анзаарагдах жижиг мэт хэрнээ тэдний хувьд том асуудал болдог байна.
Хөдөө орон нутгаас анх удаа хотод ирж буй оюутнуудад тулгардаг бэрхшээл: /Хэдэн жилийн өмнө хотод анх удаа ирж байсан эмэгтэйн ярианаас хүргэлээ/
- Хотын гудамж талбай, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний газрууд, төрийн байгууллагуудын хаяг байршлыг мэдэхгүй
Орон нутгаас ирж суралцаж байсан нэг оюутан: “Анх Сүхбаатарын талбайгаас өөр мэдэх газаргүй байлаа. Хүнтэй уулзахаар яривал талбай дээр уулзъя” гэж хэлдэг байснаа дурссан юм.
- Нүүр хагараагүй байдаг
"Нүүр хагараагүй, хүнээс ичиж санаа зовон, айж эмээдэг байсан болохоор очих газраа хүнээс асууж чаддаггүй байсан" гэв.
- Гэрлэн дохиог ойлгохгүй, гарцаар гарч мэдэхгүй
Хөдөө гэрлэн дохио байдаггүй учраас улаан, ногоон гэрлийг будилах тохиолдол гарч байсан
- Хот, хөдөө гэж гадуурхах тохиолдол гарна
Хотын оюутнууд хотынхонтой, хөдөөний оюутнууд хөдөөнийхөнтэй, тэр ч бүү хэл баруун, зүүн аймгаараа хуваагдаж нөхөрлөдөг тохиолдол ч гарч байсан тухай дурслаа
- Зараар түрээсийн байр хайхад тухайн байраа олохгүй төөрч будилна
- Автобусны чиглэл мэдэхгүй
”Автобусны чиглэл мэдэхгүйгээс болж тааралдсан автобусандаа суугаад төөрч байсан. Хүнээс асуухаас санаа зовсон” гэж байв.
- Өвдвөл хаана үзүүлэхээ мэддэггүй
"Өвдлөө гэхэд дүүргийн эмнэлгүүд орон нутгийн иргэдийг харьяалалгүй гээд хүлээж авдаггүйн улмаас 1-р эмнэлэгт үзүүлж байсан. Гэтэл 1-р эмнэлэгт дараалал ихтэй байдгаас болж нэг өдөр хичээлээ бүтэн тасалж байлаа" хэмээн дурслаа.
ТЭДЭНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ
Нийгмийн сүлжээгээр тэднийг "оркууд" хэмээн тохуурхан бичих нь элбэг.
/Дараах бичлэгүүдийг Фэйсбүүкээс авав/
Гэвч хотын соёлд дөнгөж суралцаж байгаа нь тэдний буруу биш шүү дээ. Хүн аливааг мэдэхгүй байж байгаад л мэдэж авдаг. Тиймээс хотод ирээд удаагүй байгаа нэгнээ шоолж тохуурхалгүйгээр хотын соёлоос зааж зөвлөж, буруу зүйл хийвэл шаардлага тавьж байх хэрэгтэй.
Мэдээж гаднаас нь хараад орон нутгаас саяхан ирсэн гэдгийг тааж мэдэхгүйгээс хойш тэдний хувьд хамгийн дотны зөвлөгчид нь ангийн нөхөд нь байгаасай гэж хүснэ. Дөрвөн замын уулзвартай замаар тэгнэн явж буй хүний зургийг нь авч нийгмийн сүлжээнд тавьж, бусдын элэг доог болгохын оронд боломж нь байвал тайлбарлаад хэлчихвэл тэр хүн ойлгоно.
Мөн тухайн сургуулийн оюутны зөвлөл, холбоо нь шинэхэн элсэгчидтэй уулзаж ярилцан, хүндрэл, бэрхшээлтэй асуудал байгаа эсэхийг, ойлгож мэдэхгүй зүйл юу байна гэдгийг нь лавлаж туслах хэрэгтэй.
Нэгдүгээр дамжааны оюутнуудад туслахаар их, дээд сургуулийн оюутны холбоод жил бүрийн есдүгээр сард танилцуулах сургалт, танилцах үдэшлэг, хотын аялал зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.
Тэдэн дундаас “Оюуны эрэл” оюутны холбооноос оюутнуудад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг талаар сонирхсон юм. Тус холбоо нь жил бүр уламжлал болгон “Бид оюутан боллоо” хөтөлбөрийг явуулдаг.
Энэ жилийн есдүгээр сарын 9-ний өдрөөс аравдугаар сарын 15-ныг дуустал явуулж буй тус аяны хүрээнд “Оюуны эрэл” холбооныхон Шинэ Анагаах ухаан, Этүгэн, МУБИС, ШУТИС, АШУИС, ШУТИС, МУИС гэсэн зургаан сургуулийн боловсролын салбар, сэтгүүлзүй, анагаахын чиглэлээр мэргэжил эзэмшиж буй оюутнуудыг хамруулж байгаа юм байна. Тэд оюутнуудад мэргэжилдээ мэргэшсэн, ёс зүйтэй, нийгэмдээ хувь нэмэр оруулах, хүн чанартай боловсон хүчин болох талаас нь заахын зэрэгцээ хүнтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах чиглэлээр зөвлөдөг гэнэ.
Мөн танилцуулга сургалт явуулж, 100 оюутан сонгон хотын аялал хийдэг тухай Оюуны эрэл оюутны холбооны тэргүүн М.Аззаяа хэллээ. Энэ есдүгээр сарын 25-нд тэд Төрийн ордноор айлчилж, түүхийн музей үзэн, Зайсан руу гарч, оюутнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой газруудтай танилцжээ.
Гэхдээ их дээд сургуулийн оюутны холбоод шинэ элсэгчдэд тулгамддаг нийгмийн шинжтэй жижиг асуудлуудад заавар зөвлөгөө өгдөггүй талаар хэлсэн юм.
Гадаадын сургуулиудын оюутны холбоод энэ тал дээр түлхүү ажилладаг байна. Их Британийн Лийдсийн их сургуульд суралцаж байсан монгол оюутны бичсэн илтгэлээс үзэхэд энэ тухай дэлгэрэнгүй бичжээ. Тухайн оюутанд орчиндоо дасан зохицоход нь туслах, нийгмийн туслалцаа үзүүлэх гэх мэт төрөл бүрийн мэдээлэл өгдөг байна.
Иймд орон нутгаас ирсэн шинэхэн оюутнууддаа туслалцаа үзүүлэн дэмжвэл тэд хотын соёлд маш түргэн суралцах болно.